НУР-СУЛТАН. /TASS/. Казахстаны Нур-Султан хотноо болж буй Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 72 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Наталья Воробьева алтан медаль хүртжээ.

Өдгөө 28 настай тамирчин бүсгүй Украины тамирчин Алина Бережнаяг ялжээ. Тэмцээнд Японы тамирчин Фуруити Масако Казахстаны бөх Жамила Бакбергеноваг ялж, хүрэл медалийн эзэн болсон байна. Түүнчлэн Хятадын тамирчин Па Ли Ха хүрэл медалийн эзэн болжээ. Энэ төрөл Олимпын наадмын хөтөлбөрт багтахгүй аж. 

Воробьева бол 2012 оны олимпын наадмын 72 кг-ын жингийн аварга юм. Нур-Султанд болж буй тэмцээн энэ сарын 22-нд өндөрлөнө. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг