Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ноолуурын урамшууллын талаар ийнхүү ярив.

Засгийн газар малчдынхаа хөдөлмөрийг үнэлье, Монгол ноолуурынхаа үнэ цэнийг дэлхийд хадгалж үлдэх ёстой гэсэн бодлого барьж асуудалд хандан ажиллаж байна. Нэг кг ноолуур тутамд нь олгох 20 мянган төгрөгийг улсын төсвөөс шууд малчдын дансанд нь хийнэ. Малчин бүхэн өөрийн гэсэн данс байгаа. тэрхүү дансаар нь уг мөнгийг олгоно. Ноолуурын дийлэнх хэсгийг худалдаж авдаг гаднын хүмүүс орж ирээгүй. Тиймээс цаг хугацааны хувьд удаашралттай байна. Тиймээс малчид маань яарч, сандарч ноолуураа битгий хямд үнээр зараарай, зарж болохгүй" 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Төрийн ордонд мэдээлэлийг энд дарж үзнэ үү