peak.mn
08 сарын 25, 2017
УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох бусдыг хүчирхийлсэн гэх хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хэрэгсэхгүй болгоод байсан. Тэгвэл энэ хэргийг УЕПГ-т иргэн Ч.Наразаяагийн гомдлын дагуу хянаад, дээрх шийдвэрийг хүчингүй болголоо. Улмаар хэрэг бүртгэлийг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэнд даалгалаа. Хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяатай холбогдож энэ талаар тодрууллаа.
-Хэрэг буцаад мөрдөн байцаалтанд очлоо. Цагдаагаас ямар шатанд явж байна мэдээлэл өгсөн бэ?
-Энэ хэрэг мөрдөн байцаалтанд буцаж байгаа нь өмнөх шийдвэрүүд бүгд хууль бус болсон гэсэн үг. Одоо энэ хэрэг ганц УИХ-ын гишүүнд хамаарах хэрэг биш гэсэн үг. Маш олон албан тушаалтан, авилга хээл хахуультай холбогдох хэрэг. Гантулга гишүүнийг албан тушаалаас нь түтгэлзүүлж энэ хэргийг шалгах шаардлага тавьж байгаа.
-Авилга хээл хахуультай холбогдоно гэдгээ тодруулаач?
-Шүүх шинжилгээний эмнэлэгт нотлох баримтыг нь устгасан. Жирийн эмч биш цаана нь дарга нар нь бий. Ямар эмч нотлох баримтыг устгасан бэ гэдгийг Цагдаагаас шалгаж байгаа. Тэр үед тодорхой болно.
-Өөр нотлох баримт байгаа гэсэн. Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнд тэр болгоноо гаргаж өгөх үү?
-Нотлох баримтаа бүгдийг нь өгөхгүй. Би найдвартай болгох үүднээс гадны шинжилгээний байгууллагад хандана.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.