Визапойнт бүртгэлийн систем дуусгавар болсонтой холбогдуулан энэ сарын 24-нөөс эхлэн Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд шинэ бүртгэлийн системийг эхлүүлж байна.

Энэ талаар өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ.


  • Богино хугацааны шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр ярилцлагын тов тогтоох тохиолдолд зөвхөн 701 102 23 утасны дугаар луу залгана. 
  • Богино хугацааны шенгений виз мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд зөвхөн Баасан гараг бүр өглөө 08:30 минутаас эхлэн дараа долоо хоног хүлээн авах 54 ш визийн өргөдөл хүлээн авах ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг болно. 
  • Ажил эрхлэлтийн карт мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд зөвхөн Баасан гараг бүр өдөр 13:30 минутаас эхлэн дараа долоо хоног хүлээн авах 18 ш визийн өргөдөл хүлээн авах ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг болно. 
  • Урт хугацааны виз болон ажил эрхлэлтийн картаас бусад удаан хугацааны оршин суух эрхээр виз мэдүүлэх үүнд гэр бүл нэгдэх, суралцах, бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны эсвэл удаан хугацааны оршин суух эрх мэдүүлэх, байнгын оршин суух гэх бусад төрлүүдийн хувьд зөвхөн  visa_ulaanbaatar@mzv.cz  И-МЭЙЛ хаягт Баасан гараг бүр 08:30 минутаас эхлэн хандаж дараа долоо хоногт хүлээн авах 15 ш визийн өргөдлийн ярилцлагын тов олгохоор тохируулсан байдаг болно. 
  • Ярилцлагын тов и-мэйлээр илгээхдээ тусгай код ашиглах ба тухайн код Элчин сайдын яамны цахим хуудасны нүүрэн хэсгийн баруун дээд буланд улаанаар долоо хоног бүр шинэчлэгдэн тавигдана. Ярилцлагын тов тогтоох дэлгэрэнгүй мэдээлэл Элчин сайдын яамны цахим хуудсанд монгол, чех хэлээр тавигдсан байгаа болно.  

Шенгений виз болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэх гэж буй виз мэдүүлэгчдийг бүртгэх бүртгэлийн шинэ систем

Шенгений виз болон ажил эрхлэлтийн картаар виз мэдүүлэх гэж буй өргөдөл гаргагчид ярилцлагын тов тогтоох тохиолдолд ЗӨВХӨН 701 102 23 дугаарын утсанд холбогдож урьдчилан цаг авна. 

Шинээр нэвтрүүлж буй бүртгэлийн системд зориулсан тусгай 701 102 23 дугаарын утасны бүх яриаг бичлэг болгон хадгалдаг болохыг анхааруулж байна.

Нэг виз мэдүүлэгч = нэг дуудлага гэсэн дүрэм мөрдөгдөх бөгөөд насанд хүрээгүй хүнд хууль ёсны асран хамгаалагчийн хамтаар шенгений виз мэдүүлэх тохиолдолд нэг утасны дуудлагаар асран хамгаалагч ярилцлагын тов авахдаа давхар бүртгүүлэх тусгайлсан боломжийг олгож байгаа болно. Ажил эрхлэлтийн картыг зөвхөн насанд хүрсэн буюу 18-аас дээш насны хүн мэдүүлнэ.

Утсаар ярилцлагын тов тогтоох бүртгэлийн систем нь тухайн дугаар луу холбогдсон виз мэдүүлэгчдийн хийсэн дуудлагын дарааллаар автоматаар жагсаалт үүснэ.

Элчин сайдын яам тухайн жагсаалт руу ямарваа нэгэн аргаар нэвтэрч, жагсаалтыг өөрчлөх, мөн нөлөөлөх боломжгүй болно. Утасны дуудлагын хадгалсан яриа гадны ямарваа нэгэн нөлөөнд өртөх боломжгүйгээр цахим хэлбэрээр хадгалагддаг болно. Элчин сайдын яам шенгений визийн болон ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр ярилцлагын тов тогтоосон виз мэдүүлэгчдийн хүсэлтийн дагуу ярилцлагын тов өөрчлөх, цуцлах боломжгүй болно. Иймд Элчин сайдын яам дээрх хүсэлтэнд хариу өгөхгүй болно. Хэрвээ виз мэдүүлэгч товлосон ярилцлагын товдоо хүрэлцэн ирэхгүй тохиолдолд тухайн ярилцлагын товд оронд нь өөр хэн нэгнийг хүлээн авахгүй бөгөөд тухайн виз мэдүүлэгч дахин журмын дагуу шинээр ярилцлагын тов авна.

Виз мэдүүлэгч утсаар ярилцлагын тов авах гэж байгаа тохиолдолд дараах мэдээллийг зайлшгүй ойлгомжтойгоор хэлэх үүрэгтэй болно (яриаг монгол, чех эсвэл англи хэл дээр хийх боломжтой). Үүнд:

  • Виз мэдүүлэгчийн овог, нэр

  • Визийн төрөл эсвэл ямар төрлөөр оршин суух зөвшөөрөл хүсчбуйгаа (богино хугацааны шенгений виз тохиолдолд 1,2 эсвэл олон удаагийн нэвтрэх эрхтэй эсэх мөн удаан хугацааны оршин суух зорилгоор ажил эрхлэлтийн карт)

  • Виз мэдүүлэгчийн утасны дугаар болон и-мэйл хаяг

  • Гадаад паспортын төрөл болон дугаар (дипломат, албан, гадаад паспорт гэх мэт.)

Баасан гараг бүр утсаар дараагийн долоо хоногийн Даваа гарагаас Пүрэв гараг хүртэлх визийн материал хүлээн авах өдрүүдийн ярилцлагын тов авах боломжтой болно.

Виз мэдүүлэгчдэд ойлгомжтой мөн баримжаа өгөх зорилгоор дараах мэдээллийг хүргэж байна


Шенгений виз мэдүүлэх зорилгоор утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд:

Баасан гараг бүр өглөө 08:30 минутаас эхлэн бүртгэлийн систем дүүрэх хүртэл өгөгдсөн дугаарт дуудлага хүлээн авна. Тус системийг Элчин сайдын яамны болон бусад холбогдох чехийн байгууллагуудын хүчин чадал, мөн бичиг баримтыг боловсруулах үйл явцтай тохируулан тогтоосон болно. 

Ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр утсаар ярилцлагын тов бүртгүүлэх тохиолдолд:  

Баасан гараг бүр өдөр 13:30 минутаас эхлэн бүртгэлийн систем дүүрэх хүртэл өгөгдсөн дугаарт дуудлага хүлээн авна. Тус системийг Элчин сайдын яамны болон бусад холбогдох чехийн байгууллагуудын хүчин чадал, мөн бичиг баримтыг боловсруулах үйл явцтай тохируулан тогтоосон болно. 

Бүх виз мэдүүлэгчдийг ярилцлага товлосон өдөр, цагтаа Элчин сайдын яамны цахим хуудас дээр дэлгэрэнгүй тавигдсан байгаа шаардагдах бүх бичиг баримтыг бүрдүүлэн Элчин сайдын яаман дээр хүрэлцэн ирж байхыг анхааруулж байна. Товлосонярилцлагын товдоо хүрэлцэн ирээгүй тохиолдолд шенгений визболон ажил эрхлэлтийн карт мэдүүлэхээр хүсч буй бусад иргэдийн боломжийг хааж, нөгөө талаас захиргааны үйл явцыг удаашруулж мөн хүндрэл үүсгэж байгаа болно. Мөн шаардагдах бичиг баримт бүр гүйцэт биш байгаа тохиолдолд шенгенийбогино хугацааны визийн материалыг хүлээн авах боломжгүйболох ба ажил эрхлэлтийн картийн мэдүүлгийн хувьд тухайнбичиг баримтын боловсруулалтын явц удаашрах юм.   

Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яаманд утсаар ярилцлагын тов тогтоох гэж буй виз мэдүүлэгчдэд зориулан долоо хоног бүр дараах тооны ярилцлагын товуудыг олгохоор тохируулсан байдаг болно. Үүнд:

Шенгений виз: 54

Ажил эрхлэлтийн карт: 18

Эдгээр ярилцлагын тов дүүрсэн тохиолдолд утасны дугаар“хаагдах“ бөгөөд монгол, чех болон англи хэл дээр автомат хариулагч дараах мэдээллийг өгнө.

Шенгений виз болон ажил эрхлэлтийн картын өргөдөл хүлээн авах............- ээс ...............- ны хооронд дах чөлөөтэй ярилцлагын тов байхгүйбайна. Шенгений виз мэдүүлэх дараагийн ярилцлагын товыг дараа долоо хоногийн .........сарын .......өдрийн Баасан гарагт 08:30 минутаас,харин ажил эрхлэлтийн картын ярилцлагын товыг мөн тухайн өдрийн13:30 минутаас бүртгүүлэх боломжтойгоор нээгдэх болно.    

Урт хугацааны виз болон ажил эрхлэлтийн картаас бусад удаан хугацааны оршин суух эрх төрлөөр мэдүүлэх гэж буй виз мэдүүлэгчдийг бүртгэх бүртгэлийн шинэ системийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.