Б.Баясгалан
01 сарын 15, 2020
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр мэдээлэл хийж, ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг 3 шалтгаанаар огцруулах шаардлагатай, 12 компанид БНХАУ руу мах экспортлох эрх өгснийх нь 9 нь БНХАУ-ынх, 3 нь сайд нарынх хэмээн мэдэгдсэн. /ЭНД дарж уншина уу/
Уг асуудлаар Ч.Улаан сайд өнөөдөр мэдээлэл хийв.
Тэрээр "Мах экспортлох зөвшөөрлийг хэнд өгөх вэ гэдгийг хууль журмын дагуу сонгон шалгаруулалтаар шийднэ. 2020 оны квотыг олгох сонгон шалгаруулалт ХХААХҮЯ-нд явагдаагүй байна. Сонгон шалгаруулалтад оролцох компаниудын саналыг ил тод зарлаж, яаман дээр хүлээж авсан. Тэгэхээр ямар компанид квот өгөхийг хараахан шийдээгүй байна.
Мах боловсруулах албан ёсны зөвшөөрөлтэй, хоёр улсын хооронд мах тээвэрлэх шаардлага, техник зэргийг хангасан мах үйлдвэрлэх бүх компани БНХАУ руу мах экспортлох сонгон шалгаруулалтад орох боломж, эрхтэй. Одоогоор хэнд нь ч мах экспортлох албан ёсны зөвшөөрөл өгөөгүй байна.
2019 онд бид сонгон шалгаруулалтаар махны 47 үйлдвэртэй гэрээ байгуулж ажилласан. Манай улсад махны салбарт үйл ажиллагаа явуулж буй боловсруулах болон төхөөрөх үйлдвэрүүдийн дийлэнх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнийг буруутгах арга байхгүй. Харин хөрөнгө оруулсан компаниуд Монгол Улсын хууль журамд нийцүүлэн үйл ажиллагаа учиртай. Бид ийм шаардлагыг хатуу тавьж байна. Уг чиглэлээр 2019 онд нэлээд олон асуудал цэгцэлсэн" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.212.118.88] ・ 2020.01.19 Хариулах
Улаан сайдыг маш яаралтай огцруул ёрөнхий сайдаа
Зочин [103.212.118.88] ・ 2020.01.19 Хариулах
Хятадууд яагаад манайд эзэн суугаад байгаа бэ нөгөө үндэсний аюулгүй байдал хаана байна ёрөнхийлөгчөө
Зочин [103.212.118.88] ・ 2020.01.19 Хариулах
Манай улсын махны үйлдвэрүүд бүгд монгол улсынх байх ёстой ёрөнхий сайд
Зочин [202.179.27.109] ・ 2020.01.15 Хариулах
Болиоч тэгээд.Өөрийнхөндөө л өгнө биз
Санал болгох
1 A.Uilstuguldur: It is time for the world to consider what an immense positive impact would be made if the $2.9 trillion spent by nations on military and armaments were instead dedicated to Earth
2 Mongolian Nature Legacy Foundation Signs MoUs with Khan Bank and Golomt Bank to Advance Conservation and Sustainable Finance
3 Монголын Байгалийн өв сан Хаан, Голомт банкуудтай тогтвортой санхүүжилт чиглэлээр хамтран ажиллах санамж байгууллаа
4 Global Science-Policy Nexus Takes Center Stage as UNCCD COP17 Hosts Joint CST and CRIC Session in Ulaanbaatar
5 Minimum Monthly Wage Increases Up to One Million Togrogs