Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнөө өглөөнөөс эхлэн 5 хоногийн хатуу хөл хорио тогтоов.

Тодруулбал, Тус хорооны нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар голомтлон гарах эрсдэл үүссэн тул Дүүргийн Засаг даргын захирамжаар 2021 оны 3 дугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоолоо.

Энэ хугацаанд тус хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдахыг хориглов.

Мөн Хүннүгийн гудамж /Home Plaza-гийн Зүүн уулзвараас жанжин зах руу нийлдэг гарц/, Их хүрээний гудамж /Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвараас Нарантуул захын баруун урд уулзвар/, Саруул хорооллын хойд нүхэн гарц, Баянмонгол хорооллын хойд нүхэн гарц, авто замаар явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлав.

Хязгаарлалтын дэглэм тогтоосон голомтын бүсийн иргэдээс PCR шинжилгээ авч, зорилтот бүлгийн иргэдийг kоронавирусийн эсрэг вакцинд хамруулахыг үүрэг болголоо.

Хатуу хөл хорио тогтоосон 5 хоногийн хугацаанд дээрх хороонд  хүнсний дэлгүүр, эмийн сангийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааг хориглолоо. 

Дараах зурагт улаанаар тэмдэглэсэн хэсгийн замыг хаажээ.