Г.Сайнзаяа
07 сарын 06, 2019
Disney кино компани бараг бүх хүүхэлдэйн киногоо бүрэн хэмжээний кино болгож буй. Дараагийнх нь юу вэ гэж үү? 1989 оны “Бяцхан лусын дагина”. Яагаав дээ Ариэль гүнж анхны харцаар дурласан ханхүүтэйгээ уулзахын тулд дуу хоолойгоо хоёр ширхэг хөлөөр сольдоггүй юу. Кино хувилбарыг нь Mary Poppins Returns киног найруулсан Роб Маршалл найруулна. Мэдээж жинхэнэ хүмүүс тоглоно.
Жүжигчид загасны баг, өмсгөл зүүнэ гэж байхгүй учир Араатны хаан арслан кино шиг компьютер график дүр олон байх нь гарцаагүй. Crazy Rich Asians, Ocean’s Eight киноны жүжигчин Ауквафина цахлайн дүрд дуу оруулах нь баттай болсон. Хүүхэлдэйн кинонд Бадди Хакетт дуу оруулсан бөгөөд энэ удаад эмэгтэй хүн сонгосон нь хачирхалтай.
Room кинонд тоглож, Алтан Бөмбөрцөг, Оскарын шагналд нэр дэвшсэн авьяаслаг жаал Жекоб Трэмблей Ариэлийн сайн найз, өхөөрдөм загас Флаундерын дүрд дуу оруулах аж.
Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин Мелисса МакКарти Урсулагийн дүрд тоглохоор яригдаж байгаа гэнэ. Энэ мэдээг дуулсан хүмүүс интернетээр янз бүрийн байр суурь илэрхийлсэн. Дуучин Lizzo хүртэл биеэ нил ягаанаар, Урсула шиг будсан зургаа твиттерт нийтэлж өөрийгөө энэ дүрд тохирч магадгүй нэгэн болохыг харуулаад авсан юм.
I’M URSULA. PERIOD. @Disney pic.twitter.com/9YPVPPvVpz
— |L I Z Z O| (@lizzo) November 1, 2018
Харин гол дүр болох Ариэлийн дүрийг хэн бүтээх нь одоогоор тодорхойгүй байна. Хүн бүр л санал хүсэлтээ дэвшүүлснээс зарим нь Ариана Грандэ, хэсэг нь Зэндаяаг нэр дэвшүүлжээ.
What if Disney did a live action little mermaid staring zendaya as Ariel pic.twitter.com/yE37dkvICJ
— Yams????♂️ (@IameDuniani) June 29, 2019
A live action version of The Little Mermaid starring Ariana Grande. I would like to see it.
— LIZ (@LIZ_Y2K) June 1, 2019
1989 оны хүүхэлдэйн дуунууд үнэхээр гайхамшигтай. Under the Sea дуу гэхэд л Оскарын Шилдэг дуу, Шилдэг ая гэсэн хоёр шагнал хүртсэн. Хөгжмийн зохиолч Алан Менкен, Хоуард Эшманы алтан бүтээлүүдийн заримыг нь багтаах ба Лин Мануэль Миранда ихэнх дууг нь шинээр хийхээр хэдэн жилийн өмнө тохиролцсон ажээ. Дашрамд, Лин Мануэль Миранда нь Бродуэйн алдарт Хамилтон дуут жүжиг, Disney-н Moana хүүхэлдэйн киноны бүх дууг хийсэн, Ерөнхийлөгч Барак Обамагийн хайр хүндэтгэлийг хүлээсэн авьяаслаг залуу уран бүтээлч юм.
Бяцхан лусын дагина кино нээлтээ хийх тов зарлаагүй. Зураг авалт нь харин 2020 оны Дөрөвдүгээр сард эхлэхийг холбогдох хүмүүс хэлэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.