Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
08 сарын 19, 2025
Буянт голын эрэг дагуу зусдаг айл өрхүүдийг зусланд гарахыг тодорхойгүй хугацаагаар хориглох зөвлөмж хүргүүлжээ.
Учир нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас шинжилгээ хийхэд Буянт гол орчмын хөрсний бохирдол дээд түвшинд хүрсэн гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал, Ховд хотын суурьшлын бүс орчмоос нийт 59 цэгт дээж авч шинжлэхэд хөрсний 93 хувьд нь нян илэрч, үүнээс 63 хувьд нь их хэмжээний бохирдолтой, гэдэсний бүлгийн бичил биетэн, гэдэсний бүлгийн эмгэг таригч Salmonella илэрсэн байна.
Хөрсний бохирдол нь усны бохирдлын эх үүсвэр болдог гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, Буянт голын экосистемийг сэргээх, бохирдлын хэмжээг бууруулах, стандартын түвшинд хүрэх хүртэл холбогдох арга хэмжээг авах зөвлөмжийг хүргүүлжээ.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.