Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Нийслэлийн хэмжээнд 17 тусгаарлах байранд 1564 иргэн, орон нутагт 19 тусгаарлан ажиглах байранд 153 иргэн байна. 

Энэ сард нийт 4 удаагийн тусгай нислэгээр 507 иргэнээ авчирсан. Тусгаарлах байртай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол саналыг шийдвэрлэн ажиллаж байна. 

Эмчлэгдээд ХӨСҮТ-өөс гарсан иргэдийг Яармагийн шинэ эмнэлэгт тусгаарлан ажиглаж байна. Хугацаа нь дуусахаар гэрийн тусгаарлалтад шилжиж байгаа.

УОКШШ, Эрүүл мэндийн яамнаас барьж буй бодлого бол гэрийн ажиглалтад гарч буй иргэдийн шууд олны дунд оруулахгүйгээр гэрт нь хүргэж ажлыг нэгдсэн шугамаар зохион байгуулж байна. Энэ асуудалд зарим байгууллага санаачлагатай ажиллаж байна.

Тухайлбал, төмөр замын байгууллага тусгаарлалтад байсан ажилчидаа орон нутагт нь хүргэх зардлыг шийдэж, дэмжлэг үзүүлж байна. Мөн Дархан-Уул, Орхон аймгийн шуурхай штаб нэлээд дэмжлэг болж ажиллаж байна. 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 12, Сонгинохайрхан дүүрэгт байршлыг цагдаагийн хамагалалтад авч, тусгаарласан.

Өдөрт 3240 орчим албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна" хэмээлээ.