Бурхан багшийн Их дүйчэн өдөр билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу маргааш /2022.06.14/ болно. 

Бурхан багшийн Их дүйчэн өдөрт зориулан Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ болж буй. Шинийн наймнаас эхэлсэн бурхан шүтээнд тахил өргөх үйл ажиллагаа 15-ны дуустал үргэлжлэх юм. 

Энэ жил Их дүйчин өдрийг “Энэрэл хайр түгээе” уриа до тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Маргааш Сүхбаатарын талбайд жагсаал эхлүүлж Гандантэгчэнлин хийд рүү явна. Ёслолын үйл ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг бурхны өмнөх талбайд зохион байгуулагдах аж.