Б.Өнөр: Зөв бурууг ялган таниулахаас хүүхдийн хүмүүжлийн суурь тавигддаг гэж боддог

Хүүхдэд буруу зөвийн ялгааг энгийнээр тайлбарлаж, сургамжилсан “Зөв ба буруу” AR номыг эрхлэн гаргаад буй “6 паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Өнөртэй ярилцлаа. 


Хүүхэдтэй минь хамт сурч, өсөж өндийж буй бусад хүүхдүүдийн төлөө энэ бүтээлийг гаргасан


Эмэгтэй хүн ээж болохоороо маш их өөрчлөгддөг юм билээ. Ээж болсноороо хүнд хэзээ ч байгаагүйгээр санаа тавьж, хайр гэдгийг жинхэнээсээ мэдэрч эхэлсэн гэж боддог. Тэр хэрээрээ хүүхдээ яаж сайн хүн болгох вэ гэсэн асуултыг өөртөө тавьсан.

Тиймдээ ч охиноо хүмүүжүүлэхдээ хоёр гол зүйлийг баримталдаг.

Нэгдүгээрт хүүхэд цагаан цаас шиг гэгээн, төрөлх мөн чанартайгаа төрдөг. Тэр төрмөл зан чанарыг нь аль болох эвдэхгүй л байхыг хичээж охиноо өсгөдөг. Тиймээс ч "Чи тэгэх ёстой, ингэх ёстой" гэж хязгаарлахгүйгээр аль болох сонсож, мэдрэмжийг нь ойлгон, үнэнээрээ, өөрийнхөөрөө байлгахыг хичээж хүмүүжүүлэхийг хичээдэг. 

Хоёрдугаарт зөв хүн болгохыг хичээдэг. Бид хичээсээр охиноо үнэхээр сайн хүн болгон хүмүүжүүлж болно. Гэтэл өнөөдрийн нийгмийн асуудал санаа зовоодог. Энэ нийгэмд эргэн тойрноо таньж, зөв бурууг ялгаж, мэддэг байх нь л чухал. Бүх зүйлс зөв, хүн бүхэн сайхан сэтгэлтэй гэж хүүхдэдээ итгүүлж болохгүй шүү дээ. Энэ бүхнийг зааж сургаж үлгэрлэх ёстой хүмүүс нь эцэг эхчүүд бид нар өөрсдөө юм. Чухам энэ л шалтгаанаар охиндоо буддын гүн ухааны үлгэрүүдээс уншиж өгч, санаа бодлыг нь сонсож ярилцдаг болсон.

Бичлэг үзэх: 

Хүүхэд маш их сонирхож сонсож, ухан ойлгож асууж ярилцдаг юм билээ. Иймээс л охиныхоо үеийнхэнд ч гэсэн сайн муугийн талаар ойлголтыг хүргэх хүсэлдээ хөтлөгдөн AR технологи дээр суурилсан буддын гүн ухааны сонсдог үлгэр, хялбаршуулсан картаа гаргасан юм. 

Бурхан багшийн сургаалын үндсийн үндэс нь юмсыг зөв таньж мэдэх гэж заасан байдаг. Уур, шунал гэж юу вэ, аль нь чухам зөв эсвэл буруу вэ гэдгийг зөв таньж мэдэх ёстойг сургадаг. Ингэж таньж мэдсэн цагт хүн өөрийн хүсэл сонирхлоо олно. Юу хийж чадах, чадахгүйгээ мэдэж авна. Яагаад хичээл хийх ёстойгоо, яагаад хүмүүст туслах ёстойг, яагаад муухай ааш гаргаж болохгүй гэдгээ ч мэдэж чадна гэж би итгэдэг.  Иймээс энэхүү бүтээлээ гаргасан юм.



Хүүхдэдээ сонирхдог төхөөрөмжөөр нь дамжуулж мэдээллээ хүргээрэй

Хүүхдийнхээ гар утасны хэрэглээг аль болох багасгаж ном уншуулдаг болгох гэсэн оролдлого, хандлага эцэг эхчүүдийн дунд нэлээд ажиглагдаж байна. Би ч үүнийг дэмждэг. Гэхдээ нэгэнт л цахимжсан эрин зуунд мэндэлсэн хүүхдүүдэд өөрсдийн гэсэн сурах арга барил, онцлог байгааг мартаж болохгүй.

Жишээ нь эцэг эхчүүд  бид хүүхдэдээ номын агуулгыг хүргэх гэж л ном унш гэж үглэдэг, унших дадалтай болгохыг хичээдэг шүү дээ.

Тэрхүү агуулгыг хүүхдийнхээ хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжөөр нь дамжуулж өгөх нь хэрэгтэй гэж боддог. Учир нь технологи хурдтай хөгжсөн өнөө үед уламжлалт ном өнөөгийн хүүхдүүдийн сонирхлыг шууд татаж чадахгүй байна. Хэдхэн хормын дотор солигдох дуу дүрс, илэрхийлэмжтэй контентэд угаасаа татагдах нь тодорхой. 

Тиймээс хүүхдийн сонирхож байгаа төхөөрөмжөөр дамжуулж зарим мэдээллийг нь хүргэхээс өөр арга алга. 

 “Зөв ба буруу” AR ном нь AR технологиор гар утсаа зураг руугаа чиглүүлсэн байрлалаар ажиллаж, мэдээллээ хүргэдэг. Ингэж ямар нэг зүйлд чиглэсэн байрлалтай суух үед хүүхдийн анхаарал хамгийн сайн төвлөрдөг. 

Тиймээс хүүхдэдээ хүргэхийг хүсэж байгаа агуулга, мэдээллийг гар утсаар дамжуулж анхаарлыг нь төвлөрүүлж, ойлгуулах хамгийн тохиромжтой аргыг AR технологитой хослуулсан үлгэрүүдийг гаргаад байна.

Үлгэрүүд зөв ба бурууг энгийнээр сургамжилсан байдаг

Үлгэрүүдийн маань хавтас бяцхан буддагийн зурагтай учраас буддын шашинтай хүмүүст л зориулагдсан гэж зарим хүмүүс ташаа ойлгосон байсан. 

Илэрхийлэмжийн хувьд буддагийн дүрийг сонгож авснаас биш үлгэрт, хүний сайн муу, үнэнч зан чанарын тухай гээд бидний үр хүүхдэдээ ойлгуулахыг хичээдэг ёс зүйн дадлыг энгийнээр тайлбарлаж, сургамжилсан үлгэрүүдээс бүрдсэн  юм. 

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ үлгэр уншиж өгөхийг, хүүхэд нь ч ээж ааваараа үлгэр яриулахыг хүсдэг.  Гэхдээ ажил ихтэй, хүүхдэдээ тухтай цаг гаргах завгүй ачаалалтай өдрүүд цөөнгүй шүү дээ. Тийм үедээ манай картаар дамжуулаад үлгэрүүдийг хүүхдэдээ сонсгох боломжтой юм. 


"Зөв ба буруу" номын худалдан авах бол: 

Үнэ: 15 000 төгрөг

Утас: 80806689,  91614181 

Хаяг: МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн урд Үнэг номын мухлаг

Драгон худалдааны төвийн 2 давхар

Хөвсгөл -88068991

Эрдэнэт хот -80504020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.