Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд МҮБХ-ны асуудал нэг талдаа шийдэгдээгүй байна. 

Уг асуудлаар Л.Чинбат тэргүүнтэй бөхийн холбооны удирдлагууд мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдэлдээ " Бид гурван шатны шүүх болон ОӨУБЕГ-аас МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг томилж, албан ёсоор бүртгэсэн байтал МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь хүчингүй болсон тамга, гэрчилгээ ашиглаж, өөрийгөө МҮБХ-ны тэргүүн хэмээн нийт бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг төөрөгдүүлж, сүүлийн 20 орчим жил МҮБХ-ны нэр хүндийг унагааж, өөрийн өмчийн “Аварга” Дээд Сургуулийн багш ажилчдаас бүрдсэн допингийн төвөөрөө шантааж, хууль бус бизнес хийж, өөрийн талын бөхчүүдэд цол авч өгөх, бусад бөчхүүдийг хохироож цолыг нь хураах арга хэрэгсэл болгож, улсын баяр наадмаар ард түмний нүдэн дээр зориудаар унаж өгөх бизнес буюу найраа хийх, ашиг сонирхлын зөрчилтэй илт буруу шүүлтээр бөхчүүдийг хохироох байдал хэрээс хэтэрч, олон хууль бус ажиллагаа явуулж байна"" гэжээ. 

Мөн хэрхэн монгол бөхөд найраа, даваа унааны бизнес цэцэглэн хөгжсөнийг зарим жишээгээр дурьдсан байна.