Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд манай улс энэ хичээлийн жилийг дуустал бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Улмаар тавдугаар сарын 30-ныг хүртэлх хичээлийг телевизээр болон цахимаар орж буй.

Үүнтэй холбоотойгоор БСШУСЯ-наас өнөөдөр мэдэгдэл гаргалаа. 

Тус мэдэгдэлд:

Боловсролын малбарт танхимын сургалт бүтэн 5 сарын туршид тасалдах нөхцөл үүссэн ч теле хичээл, онлайн сургалтыг цаг алдалгүй зохион байгуулахад багш, сурагч, эцэг эх, телевиз, сайт, эрдэс шинжилгээ, аргазүйн байгууллагууд бүхий л түвшинд харилцан биенээ дэмжиж, дор бүрнээ хичээн зүтгэж байна.

Сошиал орчинд теле хичээлийг CD, DVD-нд хуулан зарж, ашиг олохыг санаархсан үйлдэл гарч байгаа тул багш, сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эх, асран хамгаалагчид, иргэдийг ийм төрлийн зар мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулж байна. Теле хичээлийг дээр дурдсан цахим сайт болон телевизийн сувгуудаас дуртайүедээ хэдэн ч удаа үнэ төлбөргүй үзэх, татаж ава боломж нээлттэй. Энэ чиглэлээр иргэдийг залилан мэхэлсэн байгууллага, хувь хүнийг хуулийн байгууллагад хандаж шалгуулан хариуцлага хүлээлгэхийг мэдэгдье" гэжээ.


Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.