Бритни Спирс ээжтэйгээ эвлэрчээ

Д.ЭРДЭНЭТУЯА
05 сарын 27, 2023

Бритни Спирс ээж Лин Спирстэй өдгөө илүү сайн харилцаатай байгаа талаараа инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Дуучин бүсгүй инстаграм хуудастаа хүүхэд байхдаа ээжтэйгээ хамт авахуулсан зургаа нийтэлж, "Хөөрхөн ээж минь гурван жилийн дараа ирлээ... Маш их удсан шүү... Гэр бүлд хамтдаа шийдэх олон асуудал тулгардаг... Цаг хугацаа бүх шархыг эдгээнэ дээ!!! 

Өнгөрсөн жилүүдэд өөрт тохиолдсон зүйлсийн талаар ярьж, бид бүгдийг зөв голдрилд оруулж чадна гэсэн итгэлтэй болсондоо туйлын их баяртай байна. Би чамд хайртай” гэж бичээд, зүрхэн эможи оруулжээ. 

Спирс "14 жилийн дараа хамтдаа кофе уусандаа үнэхээр их баяртай байна!!! Дараа дэлгүүр хэсье!!!" гэж нэмж бичсэн байна. Тэд өмнө нь бие биенийхээ талаар таагүй мэдээлэл цацаж байсан удаатай. 

Лин Спирсийн хувьд охинтойгоо эвлэрсэн талаараа ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. 

Тэрбээр 2022 оны наймдугаар сард олон нийтийн сүлжээгээр охиндоо хандан "Бритни, бүх амьдралын туршид би чиний хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн! Мөн зовлон бэрхшээлийг даван туулахад чинь ч чадлаараа тусалсан. 

Би чамаас хэзээ ч нүүр буруулаагүй, хэзээ ч нуруугаа харуулахгүй. Би чамд маш их хайртай. Энэ бүхэн зөвхөн бидний л хоорондын асуудал. Нүд нүдээ хараад, хоёулханаа ярилцах болно" гэж бичиж байжээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой сэдвүүд

бритни спирс дуучин бритни

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.