Эрүүгийн цагдаагийн албанаас зэвсэг арга хэмжээг явуулсны дүнд Баянзүрх дүүрэгт 28-60 насны гурван иргэн байлдааны зориулалттай 6500 ширхэг сумыг худалдан борлуулах зорилгоор авч явсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн албан хаагчид илрүүлж, үргэлжлүүлэн шалгаж байна.

МҮХАҮТ-аас цагдаагийн байгууллагад хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтэд сүүлийн үед байгаль хамгаалах нэрийн дор иргэний нийгмийн байгууллагууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хашаа, байр руу дайран орох үйлдлийг удаа дараа гаргаж байгаа учраас энэ үйл явдлыг таслан зогсоож өгнө үү гэсэн хүсэлт байсан. Цагдаагийн байгууллага ийм үйлдэл бүртэй тэмцэж байгаа гэв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

Бид эмцэж байгаа үйлдэл бүрээ олон нийтэд мэдээлдэггүй. Эрүүгийн цагдаагийн алба энэ асуудалд чимээгүй байдлаар хандсан, орхисон нэг ч үйлдэл гаргаагүй гэдгээ дахин хэлье. 

Тухайлбал, “Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжин гэх хүн бусдын эд хөрөнгийг булаан авахаар заналхийлсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг нь бусдын хөрөнгийг авахаар заналхийлсэн, ялгаварлан гадуурхсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорын хяналтан дор шалгаж байгаа гэдгийг хэлье.