Фото: Богд уулын Соёмботой ууланд шар өвс шатааж, түймэр алдлаа

Б.Баясгалан
04 сарын 13, 2019

Соёмботой ууланд өнөөдөр гарсан түймрийг цумранд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газарт Богд Уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр алдлаа гэсэн дуудлага өнөөдрийн 11 цаг 17 минутад ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Түймрийг 12:40 цагт  цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

богд уул соёмботой уул

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.