Саруулын Ариунжаргал
06 сарын 06, 2019
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам “5G” сүлжээг арилжааны зориулалтаар ашиглах зөвшөөрлийг пүрэв гарагт олгож эхэлсэн нь тус улсын харилцаа холбооны салбарын шинэ эриний эхлэл болжээ. “China Telecom”, “China Mobile”, “China Unicom”, “China Broadcasting Network” компани “5G” сүлжээний зөвшөөрлийг авсан байна.
“5G” технологи нь өндөр хурдтай, аюулгүй, өргөн цар хүрээг хамарсан шинэ үеийн мэдээллийн дэд бүтцийг бий болгож, Хятадын тоон эдийн засгийн өсөлтөд шинэ боломжуудыг авчирна” гэж Аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Мяо Вэй зөвшөөрөл олгох ёслолын үеэр хэлжээ.
Хятадын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн академийн судалгааны тайланд дурдснаар, “5G” технологи нь 2020-2025 онд 10.6 их наяд юанийн /1.54 их наяд ам.доллар/ өртөг бүхий эдийн засгийн гарц, гурван сая гаруй ажлын байрыг бий болгох ажээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.