Б.Баясгалан
01 сарын 14, 2019
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. /Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу/
Өнгөрсөн жил Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох тухай асуудлыг ярьж, нийгэм, улс төрд нэлээд шуугиан үүсгэсэн. Мөн Тайланд, Австрали улсад Элчин сайдаар суух Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг томилох асуудал ч өнөөдрийг хүртэл шийдлээ олж, томилгоо хийгдээгүй байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор төрийн ажил гацаж, тухайн улс оронд хийгдэх ажлууд хойшлогдож байна гэж үзэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дээрх 3 хүнийг буцааж татах нь зүйтэй гэсэн саналыг МАН-ын бүлгийн хуралдаан дээр тавьжээ.
Тус асуудлаар бүлгийн гишүүд хэлэлцэж, яаралтай анхаарч, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.