Энэ сарын 21-нд Golden Raspberry шагналд нэр дэвшигчид хэн болохыг олж мэдсэн. Энэ шагнал нь кино үйлдвэрлэлийн бүтээсэн хамгийн муу кинонуудыг шалгаруулдаг арга хэмжээ юм. Тус шагналын тэргүүнд жүжигчин Жонни Депп шалгарсан ба хэд хэдэн номинацид нэр дэвшсэн аж. 

Тэр Sherlock Gnoms-д бүтээсэн дүрээрээ хамгийн муу жүжигчин, мөн хамгийн муу дэлгэцийн комбо шагналд нэр дэвшигджээ. 

Түүнд юу тохиолдох нь энэ вэ? Bright side түүний жүжигчний түүхэн замналыг эргэн харж, тэр хэзээ алдаа гаргасан, мөн буцаж ирэх боломж байгаа эсэх талаар таамаглал дэвшүүлснийг хүргэж байна.


1984 он: Карьераа санамсаргүй эхлүүлсэн үе

Архинд донтсон эцэг, гэр бүлийн салалт, rock-n-roll, сургуулиас хөөгдсөн гээд бага наснынх нь түүхийг алгасъя. Гэхдээ тэр хүүхэд байхдаа хөгжимчин болохыг мөрөөддөг байжээ. 20 насандаа Лори Анн Алисонтой гэрлэсэн ба  тэрээр жүжигчин болох замналаа эхлүүлсэн түүхтэй. Эхнэр Лори нь түүнийг жүжигчин Никольс Кейжтэй танилцуулсан ба тэрээр өөрийн мэддэг агентлагийн хаягийг түүнд өгсөн байна. Агентлаг Деппийг A Nightmare on Elm Street киноны дүр шалгаруулалтад явуулсан ба уг киноны дүрийг авч чаджээ. Үүний дараагаар тэрээр 21 насандаа Jump Street-д гол дүр бүтээх санал хүлээж авсан ба энэ шоуны дараа тэр сэрэхдээ аль хэдийн олны танил болсон байлаа.


1990-2001 он: Од болох замнал 

1990-ээд онд түүний карьер маш хурдтай өсөж байсныг өөрөө мэдэрч байсан ч тэр нэг ч алдаа гаргаагүй байна. Зөвхөн хамгийн шилдэг дүр бүтээхийг л хүлээн зөвшөөрдөг байжээ. Тэр “Dead Man”, “Fear and Loathing in Las Vegas”, “Шоколад”, болон Эдвард Хайчин гарт кинонд маш сонин дүрийг бүтээсэн ба сүүлд этгээд дүр нь түүний чаддаг зүйл болон хувирчээ. Амжилттай карьерын хажуугаар Холливууд залуу, царайлаг жүжигчний хувийн амьдралд анхаарлаа хандуулах болжээ. Ялангуяа Винона Райдер, Кейт Мосс болон Ванесса Парадайс нартай хувийн харилцаатай байсан аж. Дэпп болон Парадайс нар хоёр хүүхэдтэй болж, улмаар Парис руу нүүжээ.

Cry-Baby & Edward Scissorhands

Sleepy Hollow & ChocolatDead Man & Fear and Loathing in Las Vegas

Don Juan DeMarco & Benny & Joon

2003 он: Aмжилт

2003 онд Деппийн амьдралд төдийгүй бүхэл бүтэн кино театрын ертөнцөд томоохон үйл явдал тохиосон юм. 

Карибын тэнгисийн дээрэмчид: Хар сувдны хараал нь үхэгсэдийг адал явдалт киноны ертөнцөд буцаан авчирсан юм. Жак Спарровын дүр нь цоо шинэ дүр байсан ба Оскарын шагналд хүртэл нэр дэвшжээ. Гэсэн ч Шон Пенн тэр жилийн шилдэг дүрийн шагналыг хүртсэн ч Депп Холливудын тэргүүлэх жүжигчин болоход нь Оскар шаардлагагүй байсан гэж болно.


2004-2012 он: Этгээд дүрүүд 

Жонни Депп Спарровтой төстэй өвөрмөц дүрээс амархан салахыг хүссэнгүй. Түүний “Шоколадны үйлдвэр” киноны Чарли, “Sweeny Todd”-ийн Fleet гудамжний шулмын үсчин, “Алиса гайхамшигийн орон”, “Dark Rangers” зэрэгт бүтээсэн дүрүүдээс нь ижил төстэй дүр төрхийг олж харж болно. Зарим кинонд тэр нүүрээ хэт будаагүй ч тэр өөрийн этгээд комеди гэж болох дүрийг хадгалсаар байсан нь драмын кинонд үзэхэд хүндрэлтэй байсан. Гэсэн ч эдгээр дүрүүд нь маш сайн байсан учраас кинонууд нь маш их мөнгө олсон байна.


2012-2015 он: Нэг ч сайн киногүй жилүүд

Итгэл хүлээлт үүсгэж байсан “The Tourist”, “The Rum Diary”, “The Lone Ranger” зэрэг кинонууд нь маш муу үнэлгээ авсан байна. Гэхдээ түүний ирээдүйд тохиолдсон үйл явдалтай харьцуулахад эдгээр кинонууд нь боломжийн байсан гэж хэлж болно. 2014 онд тэр Ванесса Парадайсаас салж, залуу жүжигчин Амбертай учир ургуулсан нь түүний гэр бүлийн дүр төрхөд сайнаар нөлөөлөөгүй юм. Үүнээс хойш түүний дүр сонголтод гажуудал гарсан гэж болно. Түүний бүтээсэн дүрүүд ар араасаа муу үр дүн авчирч байсан бөгөөд тэр мөн ууж эхэлжээ. Гэхдээ хэвлэлүүд түүний сайн талыг илүү тодотгосон ба Жак Спарровын хувцас өмсөн хэрхэн өвчтэй хүүхдүүд дээр зочилсон гэх мэтээр.


2016  он: Одоо-Уналт

Хамгийн муу дүрийн номинацид нэр дэвшин, хагас сая долларыг салхинд хийсгэсэн, шүүхэд өөрийн санхүүгийн компанийн эсрэг зарга үүсгэсэн, түүний ээжийн үхэл, Амберын дэгдээсэн скандал, салалт, олон кино компаниудаас татгалзсан хариу –Энэ бүхэн 2016 онд Деппд тохиолдов.

Эдгээр гашуун үйл явдлуудын дараа тэр Murder on the Orient Express киногоор дахин эхлэхийг хүссэн ч үр дүн нь бас л муугаар төгсчээ. 

Үүнээс хойш юу болсоныг сүүлийн үеийн мэдээнүүдээс харж байгаа бизээ. Тэрээр мансууруулах бодис, архидан согтууралт, санхүүгийн асуудал гээд олон асуудлуудтай нүүр тулгарсан ба кино компаниуд ч гэсэн түүнээс нүүрээ бууруулжээ.

Энэ бүхний дараа ч гэсэн тэр бууж өгөхийг хүсэхгүй байна. Richard Says Goodbye кинонд тэрээр хүнд өвчтэй, үхлийн ирмэгт ирсэн профессорын дүрийг бүтээсэн ба үхэхээсээ өмнө мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг. Энэ дүр нь олон киноны үйл явдалтай төстэй боловч Депп үнэхээр сайн ажилласан гэж кино шүүмжлэгчид дүгнэжээ. Тэр маш их жин хаяж, турсан ба олон хүн түүний төлөө санаа зовж байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй. Ямар ч байсан тэр тэмцсээр...

Эх сурвалж: https://brightside.me