Нийтэд хүртээмжтэй, тогтвортой өсөлтөд чиглэсэн сургалт, контент, судалгаа, төсөл, хэрэгжүүлэгч Educated Space-ийн санаачлагаар англи хэл дээрх мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 болох гэж байна.

ЕБС-ийн 14-18 насны сурагчдын дунд зохиогдох тус тэмцээн өсвөр насныхны олон улсад өрсөлдөх чадварыг өсгөх зорилготой юм. Мөн амжилттай оролцсон хүүхдүүдэд олон улсын хэмжээний мэтгэлцээний тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох боломжийг бий болгох билээ.

Арга хэлбэрийн хувьд “Дэлхийн сургуулиудын мэтгэлцээний (World Schools Debate)” хэлбэрээр зохиогдох аж. Нийт  32 баг оролцох бөгөөд ирэх сарын 17-18 хооронд болох юм.

Бүртгэл эхэлсэн бөгөөд 12 дугаар сарын10-ыг хүртэл цахимаар бүртгүүлэх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Educated Space цахим хаягаас авч болох нь. 

Бид “Эдүкэйтэд энтерпрайз хөтөлбөрийн англи хэл  дээрх мэтгэлцээний чиглүүлэгч Б.Идэрээс тус мэтгэлцээний тэмцээний талаар тодрууллаа.


-Англи хэл дээр мэтгэлцэх ур чадвар хүүхдэд ямар ур чадварыг суулгадаг вэ?

-Мэтгэлцээнээр дамжуулж хүүхэд маш олон ур чадварт суралцдаг ялангуяа ирээдүйд хэрэгтэй ур чадваруудыг эзэмшдэг.  Тухайлбал судалгааг баримт нотолгоотой ул суурьтай хийж, багаар ажиллаж сурна. Үгийн баялаг нэмэгдэж, хэл ярианы чадвар сайжирч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадварт богино хугацаанд сурдаг.

Бичлэг үзэх: 

-Мэтгэлцээний багшийн хувьд өнөөгийн хүүхдүүдийн хэл сурах чадвар, хэлний мэдлэг ямар хэмжээнд байна гэж хардаг вэ?

-Миний хувьд 20 гаруй жилийн өмнө олон улсын мэтгэлцээний тэмцээнд оролцож байлаа. Тухайд үеийн хожигдол бүрээсээ олон зүйлийг сурсан гэж боддог. Хүүхэд байсан учраас хожигдсондоо шаралхаж, англи хэлээ улам сайжруулах ёстой юм байна гэсэн бодол тээж ирсэн. Тэр үеийг өнөөгийн өсвөр насны хүүхдүүдтэй харьцуулах аргагүй. Өнөөгийн хүүхдүүдийн хувьд хэл сурахад хүндрэл бэрхшээл гэж бараг алга.  Хэлний чадвар сайжраад зогсохгүй, аливаа асуудлыг олон талаас харж мэтгэлцэж байгааг хараад бахархдаг.

“Эдүкейтэд энтерпрайз байгууллага маань гэхэд өсвөр насны хүүхдүүдэд зориулаад англи хэл дээрх мэтгэлцээний клуб сургалтуудыг хичээллүүлээд 2 дахь ээлжээ авчихсан төгсөх гэж байна. Эндээс харахад монгол хүүхдүүд олон улсын тавцанд гарахад бэлэн байна. Тэдэнд маань зөв чиглүүлэг л хэрэгтэй гэж хардаг.


-Англи хэл дээрх мэтгэлцээний тэмцээнийхээ зорилгыг хуваалцахгүй юу?

-Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. 

Англи хэл дээр мэтгэлцэх сонирхолтой хүүхдүүдийг мэтгэлцээн хэмээх оюуны спортоор хичээллэж, өөрсдөө ашиг тус ач холбогдлыг хүртээсэй гэж зорьсон. Ийм л зорилгоор “Эдүкейтэд энтерпрайз”-аас санаачлан  12 дугаар сарын 17,18-нд монголдоо үндэсний хэмжээнд англи хэл дээрх мэтгэлцээний тэмцээнийг өсвөр насныхны дунд  зохион байгуулах гэж байна. 

Том зургаар нь харвал энэ уралдаан монгол хүүхдүүдийн олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой. 

-Хэдэн баг оролцох вэ?

-Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 14-18 насны ЕБС-ийн сурагчдад бүрэн нээлттэй.  Бүртгүүлсэн эхний 32 баг бүртгэж оролцуулна. 


Уралдааны талаар бүрэн мэдээллийг educated.mn цахим хуудаснаас аваарай.  

Тэмцээн 2022 оны 12 сарын 17-18 хооронд зохиогдох бөгөөд 11-р сарын 17-с 12-р сарын 10-ыг хүртэл цахимаар бүртгүүлнэ.

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSdxm9fuH7iD6x.../viewform

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 77557071, 9522-7799 дугаараас лавлана уу.