МИАТ ТӨХК-иас Берлин, Франкфуртээс эхлэлтэй нислэгийг хөнгөлөлттэй үнээр үйлдэхээр болжээ.
Тодруулбал, энэ сарын 15-аас 9 дүгээр сарын 30-ны хооронд Берлин-Улаанбаатар, Франкфуртe-Улаанбаатар чиглэлд аялах тохиолдолд доорхи хөнгөлөлттэй үнээр аялах хямдрал зарлажээ.
Зорчигчдод анхааруулахад: Энэхүү хямдрал нь зөвхөн Берлин эсвэл Франкфуртаас эхлэлтэй Улаанбаатар чиглэлийн тийз авсан тохиолдолд үйлчилнэ.
Мөн та дээрхи өдрүүдэд Берлин болон Франкфуртаас Улаанбаатар хот руу аялахдаа 2 ширхэг тээш үнэгүй тээвэрлэх эрхтэй юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаараас авна уу.