Аврагчид баригдаж буй барилгаас үсэрч амиа хорлох гэж байсан 46 настай иргэнийг аварчээ.

Тэрбээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд баригдаж буй барилга дээрээс үсрэх гэж байсан аж. Үүнийг олж харсан иргэн өчигдөр 12 цаг 30 минутын үед НОБГ-т дуудлага өгсөн байна. 

Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19.5 км замыг туулан 12:47 цагт очиж иргэн Б-г 30 минут ажиллаж аварсан гэж ОБЕГ-аас мэдээлэв. Амиа хорлох гэж байсан этгээдийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.