Б.Баясгалан
09 сарын 26, 2018
Багш нарын баярыг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Миний мэргэжил сайхан" гэрэл зургийн уралдааныг зарлажээ.
Тус уралдааны удирдамжийг бүрэн эхээр нь хүргэе.
БАТЛАВ: А.ХАЛИУНАА
ХНХЯ-ны МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГЫН ҮТОГ
“МИНИЙ МЭРГЭЖИЛ САЙХАН” ГЭРЭЛ ЗУРГИЙН
УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Зорилго:
Монголын багш нарын баярыг угтаж мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, суралцагчдын гэрэл зургийн сан хөмрөгтэй болох, мэргэжлийн боловсрол, сургалтын ач холбогдол, үнэ цэнийг олон нийтэд таниулах, салбарын нэр хүндийг өсгөх.
Сэдэв:
Оролцогчид “МИНИЙ МЭРГЭЖИЛ САЙХАН” малгай сэдвийн дор өөрсдийн сургуулийн үйл ажиллагаа, онцлог, багш, суралцагчдын ур чадварыг бодитоор харуулсан бүтээлүүдийн гэрэл зураг болон цуврал гэрэл зургийн коллажаар өрсөлдөнө.
Хамрах хүрээ:
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй МСҮТ, Политехник коллежийн багш, суралцагч, гэрэл зураг сонирхогч өөрсдийн сонирхол, хүсэл эрмэлзэл, авьяас, ур чадвараараа ганцаарчилсан болон баг бүрдүүлэн оролцож болно.
Шагналын сан:
Нэгдүгээр байр-1 /1 000 000 төг/
Хоёрдугаар байр-1 /700 000 төг/
Гуравдугаар байр -1 /400 000 төг/
Тусгай байр-2 /200 000 төг/
Шалгаруулалт:
Уралдаанд ирсэн бүтээлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны төлөөлөл оролцсон шүүгчдийн баг шалгаруулж шилдэг бүтээлүүдээр Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын “Багш нарын өдөрлөг”-ийн арга хэмжээний үеэр үзэсгэлэн гаргаж нийтэд толилуулна.
Бүтээлд тавигдах шаардлага:
Бүтээл хүлээж авах хугацаа, хаяг:
Уралдаанд оролцож буй бүтээлийг 2018 оны есдүгээр сарын 21-26-ны хооронд mbssphoto2018@gmail.com цахим хаягаар хүлээж авна.
Холбоо барих:
1.Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5, Засгийн газрын II байр ХНХЯ Утас: 9919 7976, 9191 5340
2.Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сөүлийн гудамж 21, “Найман зовхис” тауэр ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг. Утас: 7000-5340
3.Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, А.Амарын гудамж, “Туушин” тауэрын 512 Монголын гэрэл зурагчдын холбоо. Утас: 9909 1754
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.