Буяндэлгэрийн Мөнхчимэг
10 сарын 06, 2025
Багш нар Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, цалинг нэмэх шаардлагаа төр засагт уламжиллаа.
Энэ хүрээнд долоо хоногийн турш өдөр бүр 11:00-15:00 цагийн хооронд суулт зарлах юм.
Түүнчлэн жагсаалд оролцогчид “Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол нийтээр ажил хаях арга хэмжээг авч магадгүй” гэж мэдэгдээд байна.
Жагсаалд оролцогчид цалинг нэмэх, ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагыг онцолж, төр засгаас яаралтай шийдвэр гаргахыг шаардаж буй. Мэргэжлийн холбоод болон багш нарын төлөөлөл ирэх өдрүүдэд цалин нэмэх асуудлаар хэлэлцээ хийх боломжийг эрэлхийлж байгаа юм.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [203.91.115.39] ・ өчигдөр Хариулах
Мэргэжлийн холбоо гэдэг нь өөр институт байгууллагууд байдаг. Энэхүү арга хэмжээг МҮЭ-ийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоод зохион байгуулж байгаа. Мэдээнийхээ тэкстийг засна уу.