“Баавгай Болохсон" кино Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд нэр дэвшжээ

П.Мөнгөнсор
04 сарын 14, 2023

"Баавгай болохсон" кино Монголоос анх удаа Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд нэр дэвшлээ. Уг уран бүтээлийг П.Золжаргал найруулсан бөгөөд энэ нь түүний анхны бие даасан кино төсөл аж. 

Англиар "If Only I Could Hibernate" хэмээн нэрлэгдэх тус киноны продакшн багт Монгол, Франц, Швейцарь, Катар улсуудын уран бүтээлчид ажиллажээ. 

Дэлхийн шилдэг уран бүтээлүүдийн чансааг сорьдог Каннын кино наадмын "Un Certain Regard"  төрөлд эхний бөгөөд хоёрдахь уран бүтээлээ туурвиж байгаа найруулагчид өрсөлддөг байна. 

Энэхүү  уран сайхны кино нь Улаанбаатар хотын гэр хорооллын дүүрэгт амьдардаг 15 настай өсвөр насны хүүгийн тухай өгүүлдэг. Физикийн асар их авьяастай, сайн сайхан ирээдүйд хүрэхийн тулд сайн боловсрол эзэмшихийг эрэлхийлж буй Монгол хүүгийн тухай өгүүлэх тус бүтээлд агаарын бохирдол, архидалт, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт өнөө үед тулгарч буй олон асуудлыг хөнджээ.. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.