Аялал жуулчлалын салбар нь цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн. Өнгөрсөн онд ирсэн жуулчдын тоо 33.1 мянга болж 2019 онтой харьцуулахад 94.3%-иар буурсан байна. Салбарын орлогын хувьд 2020-2021 онд 3 их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээжээ.

Цар тахлын хязгаарлалтын арга хэмжээнүүд аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлсөн, цаашид бизнесээ сэргээж үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тулгарч буй саад бэрхшээл, түүнийг даван туулах гарц шийдэл, аялал жуулчлалын салбарын бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор MҮХАҮТ-ын дэргэдэх аялал жуулчлалын зөвлөлөөс Ковидын нөлөөллийн судалгааг хийж гүйцэтгээд байна.

Судалгаанд оролцсон нийт байгууллагуудын орлого дундажаар 76% буурсан бол ажлын байр 63%-иар хорогджээ. Нийт оролцогчдийн 92% нь Засгийн газрын 3 хувийн хүүтэй зээлэнд хамрагдаж чадаагүй гэжээ.