Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутнуудын техник сэтгэглээг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Автомат робот-2017" тэмцээн маргааш ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн байранд болно. Тэмцээнээр хүүхдүүд өөрсдийн хийсэн автомат роботуудыг 4 төрлийн зам дээр уралдуулан өрсөлдөх бөгөөд хамгийн хурдан, хамгийн дизайн сайтай автомат роботыг шалгаруулах юм.