Автомашины араас чаргаа чирүүлэхгүй байхыг анхааруулав

Peak.mn
01 сарын 02, 2026

Агаар салхинд гарахдаа анхаарал болгоомжтой байж цана, чарганаас унаж гэмтэхээс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ. 

Зориулалтын чарга нь хавтгай гүйгчтэй, чаргыг түлхэх бариултай, дэмжигч нуруутай, хүүхдийг бэхлэх суудлын бүстэй, чаргыг төмөр болон модоор хийсэн байх ёстой. 

Автомашины араас чаргаа чирүүлэхгүй байхыг онцгойлон анхааруулав. 

Зөвлөмж: 

  • Чарганы материал нь модон буюу зууралт сайтай байх, 
  • Хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх, 
  • Зузаан хувцаслах, 

Аюулгүйн зөвлөмж: 

  • Аюулгүй газар сонгох, 
  • Огцом эгц өндрөөс гулгахаас зайлсхийх, 
  • Зөв байрлалд сууж гулгах, 
  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах, 
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх 
  • Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цана, чаргаар гулгахгүй байхыг тус тус зөвлөлөө.
Холбоотой сэдвүүд

өвлийн дугуй чарга

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.