Б.Баясгалан
09 сарын 26, 2018
Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудад ажилладаг эрх бүхий албан тушаалтнуудыг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр цуглуулан хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
“Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам” болон “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын төслийг Авлигатай тэмцэх газраас шинэчлэн боловсруулсан бөгөөд дээрх журмуудыг Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлгийн холбогдох зүйл, хэсэг, заалт болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолд нийцүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэгжүүлэх, мөн сонирхогч бүлгүүдээр хэлэлцүүлэх, тэдний санал бодлыг тусгах шаардлагатай байгаа юм.
Энэ зорилгоор яам, агентлаг, нийслэл, дүүргийн 90 гаруй эрх бүхий албан тушаалтныг хамруулсан нэгдсэн хэлэлцүүлгийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.