АНУ-ын реппер ASAP Rocky дуучин Рианнатай үерхэж байгаагаа зарлалаа. Реппер түүнийг GQ-д өгсөн ярилцлагадаа "Миний амьдралын хайр" гэж тодорхойлжээ. ASAP Rocky ярилцлагадаа Рианагийн тухай ярихдаа "Тэр бусдаас өөр, саяд тохиох цорын ганц нь" гэж хэлжээ. Хосууд  2013 онд  ASAP Rocky-ийн Fashion Killa-д зориулж хийсэн видеонд оролцсон. 

Албан ёсоор болзож эхэлснээсээ хойш папараццид хамтдаа зургаа авахуулахаас зайлсхийхийг хичээж байсан гэнэ.  Мөн тэрбээр Моррисси хамтран гаргаж байгаа шинэ цомогт Рианаг хамгийн их нөлөөлсөн гэжээ.Одууд үерхэж байсан эсэх тухай цуу яриа 2013 оноос л эхэлсэн. Тухайн үед Рианнагийн "Даймондс" аялан тоглолтыг  ASAP Rocky дэмжиж хамтарч байсан юм.