Малайз Улсын Ерөнхий сайд асан Наджиб Разакийг төрийн сангийн хөрөнгийг завшсан хэргээр шалгаж, түүний 226-277 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө, үнэт эдлэлийг нь хураан авчээ.

Синьхуа агентлагийн мэдээллэснээр, Наджиб Разакаас 25 цүнх алт, 12000 үнэт чулуу, Хэрмэс /Hermes/ брэндийн цүнх 567, бугуйн цаг 423, нарны шил 234, гадаадын 26 орны валютын бэлэн мөнгө олджээ. Тус улсын Хууль сахиулах байгууллага нь ойрын хунацаанд Наджиб болон түүний эхнэрээс байцаалт авах аж.