Асашорюү Д.Дагвадорж “Шинэ Өвөрхангай” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.Төслийн нээлтийг энэ бямба гаригт Өвөрхангай аймгийн Арвайхээрт болох юм. Энэ үеэр сүмогийн болон үндэсний бөхийн барилдаан, урлагийн тоглолт зохион байгуулах ажээ.

Тэрбээр хоёр жилийн дараа болох Хархорум хотын үүсгэн байгуулагдсаны түүхт 800 жилийн ойд зориулж энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсон ажээ. Энэхүү ажлынхаа хүрээнд Японы эртний нийслэл Камакура хоттой хамтран ажиллахаар болсон байна. Тиймээс Аса Аварга ирэх сарын 14-нд Камакура хотын даргатай уулзалт зохион байгуулахаар товложээ.Тэрбээр энэ тухайгаа “Хархорин сум дэд бүтэцтэй зам харилцаа холбоо сайтай. Аялал жуулчлалын онцгой бүс учраас хөгжүүлэх бүрэн боломжтой” хэмээн ярьсан байна.

Д.Дагвадорж: Хархорум хотын үүсгэн байгуулсны түүхт 800жилийн ой 2020 онд бөх барилдуулж морио уралдуулсаар л суух уу