Ардчилсан намын бүлгээс “Туулын хурдны зам”-ыг бүр мөсөн зогсоох шаардлага хүргүүлэв

Б.Номин
04 сарын 20, 2026

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд албан шаардлага хүргүүлж, “Туулын хурдны зам” төслийн хэрэгжилтийг бүрэн зогсоохыг шаардлаа.

Тус бүлгийн зүгээс уг төслийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчин эхлүүлсэн хэмээн үзэж байгаа бөгөөд байгаль орчинд учруулах сөрөг нөлөөлөл, эдийн засгийн эрсдэлийг онцлон анхааруулжээ.

Мөн Туул голын сав газар, нийслэлийн экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж буйгаа илэрхийлж, байгаль орчноо хамгаалах, төсвийн үр ашигтай зарцуулалтыг хангах бодлого баримтлахыг Засгийн газраас шаардсан байна.

Ардчилсан намын бүлэг цаашид уг асуудалд хяналт тавьж, олон нийтэд мэдээллийг ил тод хүргэн ажиллана гэдгээ мэдэгдэв.

Холбоотой сэдвүүд

ан туулын хурдны зам уих

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.