Нээлтээ хийгээд удаагүй байгаа шинэ загварын "Iphone" утас хэт халж байна гэсэн гомдлууд цуврах болжээ. Тиймээс Apple компани мэдэгдэл хийж, хэт халалтын шалтгааныг дараах байдлаар тайлбарласан байна.

Юун түрүүнд "Instagram", "Uber" зэрэг аппликэйшнуудын шинэчлэгдсэн хувилбар нь утсыг хэт ачаалуулж байгаа аж. 


Түүнчлэн саяхан шинэчлэгдсэн "IOS 17" үйлдлийн систем алдаатай загварчлагдсан нь хэт халалтад нөлөөлж байна гэв. 


Иймд асуудлыг шийдвэрлэхээр Apple-ийн инженерүүд бусад аппликэйшны программ хөгжүүлэгчидтэй хамтран ажиллаж байна гэжээ. "Iphone 15" ийнхүү хэт халж байгаа нь утасны ерөнхий эдэлгээнд муугаар нөлөөлөхгүй гэдгийг мөн Apple онцолжээ.


Эх сурвалж: CNN