 Б.Анхилам
                
                            Б.Анхилам
              
              08 сарын 13, 2020
            
               
            
"Google Prize Scam" нь залилангийн шинжтэй хуудас бөгөөд энэ нь хэрэглэгчдэд Google компанийн зүгээс түүврийн маягаар их хэмжээний мөнгөн шагнал хожлоо гэж мэдэгддэг байна.
Ихэвчлэн хэрэглэгчид зар суртчилгаа бүхий программыг ашиглахад энэ төрлийн хуудас нь автоматаар гарч ирдэг. Уг залилангийн вирус одоогоор 2 төрөл гарч байна. Нэг арга нь таныг судалгаа бөглөөд л амласан шагналыг авч болно гэж итгүүлдэг бол нөгөө нь таныг google компанийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн санал бодлоо хуваалцахыг хүсдэг. Гэвч энэ нь их хэмжээний шагнал амлаж, таныг сэжиглээгүй байхад ухаалаг төхөөрөмж, компьютер дээрээс тань санхүүгийн луйвар хийж, залилахад чиглэсэн байдаг.
Уг залилангийн вирусийн талаар дэлгэрэнгүй судлавал,
Нэр: Google Prize Scam
Хэдий олон өөр нэртэй ч уг хуудсын гол зорилго нь нэгэн ижил юм.
Төрөл: Сурталчилгаа
Аюулын зэрэг: Дундаж. Системд өөрчлөлт оруулдаггүй ч хүмүүсийг залилахдаа сошиал инженерингийн аргыг ашигладаг.
Илэрдэг броусерүүд: Google Chrome, Internet Explorer, Safari, Mozilla Firefox, Microsoft Edge
Мэдээллийн технологийн инженерүүдийн олж мэдсэнээр сүүлийн үед уг залилангийн вирус нь iPhone, iPad, Android төхөөрөмжүүд дээр түлхүү илэрч байгаа гэжээ.


Уг төрлийн залилангийн хуудаст нэвтэрсэнээр эхлээд таны броусерийн түүх, саяхан зочилсон хуудсууд, нэвтэрсэн зар суртчилгаанууд, IP хаяг, хайлтын түүх зэргийг таныг мэдээгүй байхад хуулж байдаг байна. Харин та өөрийн тухай мэдээлэлийн сэжим өгсөн тохиолдолд тэд таны бүх л хувийн мэдээлэлд нэвтрэх юм. Мөн тэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл танаар бяцхан судалгаа бөглүүлж, хэсэгхэн асуулт хариулт хэлэлцэнэ.
Харамсалтай нь энэ төрлийн залиланд таныг шагналаа авахыг хүсвэл өөрийн мэйл хаягыг оруулна уу гэж хүсдэг. Тэнд л гол учир нь бий. Та өөрийн мэйл хаягыг оруулахад тэд таны хувийн мэдээлэл рүү чөлөөтэй нэвтрэх үүдийг нээж өгсөнөөс ялгаагүй. Үр дүнд нь залилагч этгээдүүд таны мэдээллийг худалдах болон сүрдүүлэхэд ашиглана.
Тиймээс та бүхэн уг төрлийн залилах хуудас гарч ирсэн тохиолдолд даруй тухайн хуудсанаас гараарай.
Эх сурвалж: 2 spyware
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.81] ・ 2020.12.05 Хариулах
nadaa dongoj sayhan ersen teghed eej maani hudlaa bha iim luiwaruud ih bdag gej heleed shuud garsan
Зочин [66.181.161.58] ・ 2020.09.01 Хариулах
Tegeed bas prizewheel static png gesen nertee ym baina coment deer ni humuus unen shuudangaar irsen geed bichtsen baihiin
Зочин [66.181.161.58] ・ 2020.09.01 Хариулах
Nadad iim ym ireed baihiin gehdee tsom enter bish hurd erguuleh ym baina ene virus mon uu? Bi eroosoo bolohgui bailaae ni google shagnal geed haij uzlerl dee.
Санал болгох
1 Голомт банк агаарын бохирдлыг бууруулахад ЧДЗДТГ-тай хамтран ажиллана
2 Э.Бат-Өлзий: Бүдүүн, шулуун гэдэсний эрсдэл нас өндөрсөх тусам өсдөг
3 Х.Баасанжаргал: Ордон дахь хүүхдийн өрөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг л хэлбэр
4 Д.Жаргалсайхан: Уул уурхайг үзэн яддаг "эх орончид" хүртэл үр өгөөжийг нь хүртдэг гэдгээ мэддэггүй
5 Тогтвортой ирээдүйг боловсролоор бүтээх эрмэлзэл "RCE Mongolia" төв нээлтээ хийлээ