Их Британийн хунтайж Харри эхнэр Меган, хүү Арчи нартайгаа энгийн амьдралын сонгож, Их Британийг орхих шийдвэр гаргасан нь олны анхаарлыг татаж байна. 

Ийнхүү энгийн амьдралыг сонгосноороо хэргэм зэргээсээ татгалзан, Их Британийн хаант улсыг төлөөлөхөө болих юм. 

Нэгэнт шийдвэрээ танилцуулсан ханхүү Харри Лондонд болсон Их Британи-Африкийн хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа Ванкувер руу оройн нислэгээр ниссэн байна. Уг уулзалт нь түүний хувьд эцсийн удаа хаант улсаа төлөөлөх албан ёсны ажил үүрэг нь байсан талаар Daily Telegraph сонин мэдээлжээ. 

Ийнхүү сонголтоо хийснээр ханхүүгийн гэр бүл цаашид улсын хөрөнгөөс санхүүжилт авах боломжгүй болох аж. Тэд хувийн харилцаа, холбоогоо хадгалж үлдэх боломжтой боловч аливаа арилжааны хэлэлцээр хийхдээ монархын үнэ цэнийг баримтлах үүрэгтэй тухай хэлэлцээрт заажээ.



Эх сурвалж: https://www.scmp.com/