Английн гадаад хэргийн сайд “Миний эхнэр Япон” гэж андуурч хэлсэн нь асуудал үүсгэжээ

Б.Баясгалан
07 сарын 31, 2018

Английн гадаад хэргийн сайд Жереми Хант Бээжинд айлчлан, хоёр улсын  худалдааны асуудлаар хэлэлцээ хийж байхдаа санамсаргүйгээр эхнэрээ Япон хүн гээд хэлчихжээ. Тэрээр алдаагаа дор нь залруулсан боловч сонин, сэтгүүлүүд түүний гаргасан алдааг онцлох сэдэв болгон нийтлэсэн талаар BBC мэдээллээ.

Түүний эхнэр Лучиа Гон Хятадын төв нутаг Шианд төрсөн. Тэрээр нөхөртэйгөө 2008 онд Варвикийн их сургуульд ажиллаж байхдаа танилцжээ. Тэд гурван хүүхэдтэй аж.

Яагаад түүний энэхүү жижиг алдааг дэлхий нийтээрээ том асуудал болгов?

  1. Хятадыг өөр улстай андуурах ялангуяа Японтой андуурах нь бүүр байж болохгүй юм. Яагаад гэвэл энэ хоёр улс олон арван жилийн туршид маш гашуун харилцаатай байсан. Тэд Сино-Япон хоёр дайны турш бие биетэйгээ тулалдаж, мөн Зүүн Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай. Хятадын хуучин үеийн хүмүүс Японы бараа бүтээгдэхүүн худалдан авах сонирхолгүй. Мөн амралтаараа Япон улс руу явдаггүй. Одоо ч тэдний харгислалын талаар мартаагүй аж. 2012 онд газар нутгийн маргаан дэгдсэний дараа Японы эсрэг олон тооны эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон гээд олон асуудлуудыг тоочиж болно.
  2. Ноён Хант Япон хэлээр ярьдаг. Мөн Японд ажиллаж байсан туршлагатай. Тэрээр тус уулзалтын өмнө Ноён Вангтай Японоор ярьсан байна. Тийм учраас уулзалтын үеэр түүний ой санамжид Япон орж ирсэн байх магадлалтай юм. Гэхдээ яагаад Хятадын албаны хүмүүстэй уулзалт хийж байхдаа тэр тусмаа эхнэрээ Япон гэж андуурах нь үнэхээр эвгүй тохиолдол юм.



Холбоотой сэдвүүд

жереми хант миний эхнэр япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.