Шведийн генетикч Сванте Паабо энэ оны Анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналтнаар тодорлоо.

Түүний хүн төрөлхтний үүсэл хөгжил, хувьслын онолд оруулсан хувь нэмрийнх нь төлөө уг нэр хүндтэй шагналыг олгосон байна.

Сванте Паабо устаж үгүй болсон хүний нэг төрөл зүйл болох неандерталь хүний геномын дарааллыг тогтоож, орчин үеийн хүнтэй ямар нэг хэлхээ холбоотой гэж үзсэн юм. 

Тодруулбал неандерталууд 70,000 жилийн өмнө Африк тивээс нүүдэллэсний дараа устаж үгүй болсон ч хомосапиенст ген шилжүүлсэн болохыг олж, илрүүлжээ. 

Түүний судалгаанд одоо амьдарч буй хүн төрөлхтний багагүй хувьд төрөл зүйлийн ген хадгалагдан үлдсэн ба ямар хүчирхэг шинж чанар болоод сул талуудтайг үргэлжлүүлэн судалж байгаа юм байна.


Эх сурвалж: www.nobelprize.org