Бидний ихэнх нь амжилтад хүрэхийг хүсдэг. Бид гайхалтай түүх, амжилтад хүрсэн хүмүүсийн ярилцлагыг тэдэнтэй адилхан болохын тулд уншдаг. Гэхдээ бид төгс амьдралын “жор”-ын дэлгэрэнгүйг олж мэдэхийг хүсдэг.

Амжилтад хүрсэн хүмүүс үргэлж өглөөд юу хийдэг, юу иддэг, ажил амьдралаа хэрхэн яаж зохицуулдаг, хэр их ажилладаг вэ гэдэг асуултанд хариулах болдог.

Та амжилтад хүрсэн хүмүүсийг амралтанд явахаас өмнө юу хийдэг тухай бодож үзэж байсан уу? Тэдний зарим зуршил их сонирхолтой.


1. Тэд унших дуртай.

Амжилтад хүрсэн ихэнх хүмүүс унтахын өмнө ном уншдаг гэдгийг судлаачид тогтоожээ. Тэгвэл Билл Гейтс, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, загвар зохион бүтээгч Вера Вон нар унтахынхаа өмнө ном уншдаг юм байна.


2. Тэд амрах хэрэгтэй гэдгийг санадаг.

Амжилтад хүрсэн хүмүүс унтахын өмнө ажилладаггүй. Гэхдээ энэ нь ажиллах дуртай, ажилсаг, гэгээ ортол ажлын цаг нь дуусдаггүй хүмүүст хамааралгүй юм. Мэдээжийн хэрэг амрах хэрэгтэй. Амрах маш олон арга бий.


3. Тэд бүгдийг эргэн санах дуртай.

Бидний хайрлаж хүндэлдэг ихэнх хүмүүс дурсамж үлдээсэн газраа эргэн очиж аялах дуртай байдаг. Энэ нь тэдэнд хамгийн чухал үеэ үргэлж санан дурсаж байхад тусалдаг юм. Сэтгэл, оюун санаа болон бие махбодь, тархи ажлаас өөр зүйлийг хүсэх үед амрахгүй бол амжилтад хүрч чадахгүй.


4. Тэд мөрөөддөг.

Мөрөөдөл нь амжилтад хүрэх замд түлхэц болж өгдөг. Шинэ түвшинд гарахын тулд мөрөөдхөөс гадна амжилтад хүрсэн хүмүүс тархийг амраах зорилгоор, шинэ зорилготой болохын тулд мөрөөддөг байна.


5. Тэд маргаашийн төлөвлөгөө гаргадаг.

Гайхалтай амжилтад хүрсэн хүмүүс хязгааргүй ажлын соёлоор гайхагддаг. Тэд зөвхөн ажлын 9-18 цаг хүртэл ажилладаггүй. Тэд яаралтай ажил байхгүй байсан ч маргаашийн ажлаа төлөвлөдөг. Үүнд зарцуулсан хэдхэн минут дараа нь маш их үр өгөөжийг өгдөг.


6. Тэд анхаарлаа шилжүүлж чаддаггүй.

Ажил болон бусад асуудлуудаасаа салж амрахын тулд гар утас, компьютер, таблет болон бусад цахилгаан төхөөрөмжүүдээ салгах хэрэгтэй болдог. Судлаачид хүммүүсийн унтахын өмнө эдгээр төхөөрөмжүүдийг ашиглах нь тайван амрахад садаа болдог гэдгийг тогтоожээ. Харин амжилт нь амралтын чанараас шууд хамаардаг.


7. Тэд гэр бүлийн чухлыг санадаг.

Гэр бүл үргэлж нэгдүгээрт байх ёстой. Ажил гэр бүл (эхнэр, үр хүүхэд, тэжээвэр амьтан) хоёрын тэнцвэрийг олох хэцүү бөгөөд хэзээ ч хэлэлцдэггүй зүйл. Тэднийг хэн амжилтад хүргэж байгааг тэд санадаг бөгөөд үргэлж хариу үйлдэл үзүүлдэг.


8. Тэд талархахаа мартдаггүй.

Амжилттай хүмүүс амьдралынхаа хамгийн чухал болон хэрэгтэй зүйслийг тэмдэглэдэг. Зарим нэг нь талархлын дэвтэртэй бөгөөд юуг ч мартахгүйн тулд тэмдэглэдэг аж. Энэ бол маш чухал зуршил юм. 


9. Тэд алжаал тайлахаа мартдаггүй.

Амжилтад хүрсэн хүмүүс үргэлж стрессийг даван туулах хэрэг гардаг. Удаан хугацаанд стресстэй байсан хүн сэтгэл санаагаа цэгцлэх хэрэгтэй байдаг. Зарим нэг нь сэтгэл санаагаа цэгцлэхийн тулд фитнессэр хичээллэдэг. Харин зарим нэг нь бясалгал хийж, хөгжим сонсож эсвэл зүгээр л бүлээн баннанд хэвтдэг.


10. Тэд унтахын өмнө согтууруулах ундаа хэрэглэдэггүй.

Бүр мөсөн согтууруулах ундаанаас татгалзах тухай яриагүй байна. Харин зарим амжилтад хүрсэн хүмүүс унтахын өмнө согтууруулах ундааг хэрэглэдэггүй. Энэ нь санаатай болон санамсаргүйгээр унтахаас өмнө согтууруулах ундаанаас татгалзсанаар таны нойрны чанар сайжрах юм.