Тусгаар тогтнолын талбай буюу Хүний эрхийн үндэсний комиссын үүдэнд иргэд утааны эсрэг, амьсгалах агаарынхаа төлөө нэгдэж жагсах гэж байна.  "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-аас зохион байгуулах энэ жагсаалд хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн спортынхон тэр дундаа дугуйны холбооныхон нэгдэхээ илэрхийлээд байгаа ажээ.  Энэ үеэр тус төрийн бус байгууллагынха амьд явах гол эрх нь зөрчигдөж буй уг асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргэх юм. 

Мөн жагсаалд оролцох иргэдэд утаатай холбоотой санал гомдол, хүсэлтээ өгөх боломж нь нээлтэй байх ажээ. 

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ынхан энэ сарын эхээр утааны эсрэг жагсч Хотын даргад шаардлага, хүсэлт илгээссэн боловч ямар ч хариу өгөөгүйд гомдолтой байгаа гэдгээ хэлж байв. Маргааш болох жагсаал  тэдний энэ жил хийж буй 4 дэх жагсаал юм.