МОСКВА/РИА Новости/. Колорадо муж улсын Колорадо-Спрингс хотод нэгэн эр банк дээрэмдсэнийхээ дараа гудамжаар явж байсан хүмүүст “Зул сар”-ын баярын мэнд дэвшүүлж мөнгө тарааж эхэлсэн тухай“Hill” цахим хуудас мэдээлсэн байна.

Энэ хэрэг өнгөрсөн даваа гарагийн орой болжээ. Гэрчүүдийн мэдээлснээр, өдгөө 65 настай Дэвид Оливер ийм хэрэг үйлдсэнийхээ дараа ойролцоох кофе шоп руу орж, цагдаа нарыг ирэхийг хүлээсэн байна. 

Цагдаа нарын мэдэгдсэнээр, Оливерийг саатуулах үед тэрбээр эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд биедээ ямар нэг зэвсэг авч яваагүй байна. Оливерийн хажуугаар явж байсан хүмүүс тараасан мөнгийг нь цуглуулж, банканд буцаан өгсөн байна. Хэдий хэмжээний мөнгө цацагдсан талаар мэдээллээгүй хэдий ч хотын цагдаагийн түрүүч Жим Жеффокатын мэдэгдсэнээр энэ хэргийн улмаас 1000 ам.доллар алга болжээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг