Dartmouth College, Princeton University, Northwestern University, University of California, Berkeley, Vanderbilt University зэрэг сургуулиудын танилцуулга, кампус аялалыг онлайнаар зохион байгуулахаар болжээ.

Энэхүү арга хэмжээ нь энэ сарын 6-10-нд болон 13-17-ны өдрүүдэд болох бөгөөд үнэ төлбөргүй юм. 

Онлайн аялалын хөтөлбөрт: 

- Сургуулиудын танилцуулга, элсэлтийн шалгуур

- Сургуулиудаас санал болгодог хөтөлбөр, сургалт, үндсэн мэргэжлүүд

- Тэтгэлэгт хамрагдах шалгуур

- Асуулт хариулт гэсэн бүтэцтэй байх аж. 

Бүртгүүлсэн тохиолдолд ZOOM-ээр холбогдож зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна.  Тус хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД ДАРЖ танилцаарай.