• Хүчтэй хар салхи Флоренс нь Хойд Каролина, Өмнөд Каролина, Дундад Атлантын мужуудын хаа нэгтээ Пүрэв, Баасан гаригт газардахыг урьдчилан таамаглаж байна.
  • Энэ нь 1989 онд Хойд Каролина орчимын газар нутгийг сүйтгэсэн Хуррикейн Девогоос хойшхи анхны 4 дэх зэрэглэлийн хүчтэй хар шуурга юм.
  • Удаан нүүж байгаа хар салхи нь  аадар бороог хуримтлуулан аажмаар үерийн аюулыг авчирч болзошгүй байна.
  • Өмнөд Каролина мужийн засаг захиргаа Мягмар гариг гэхэд далайн эрэг орчимын хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэгджээ. Нүүлгэн шилжүүлэлтэд ойролцоогоор нэг сая хүн хамрагдах гэнэ.

140 милийн хурдтай 4-р зэрэглэлийн хар салхи Америкийн зүүн эргийг дайран, үер усны аюул учруулж болохыг урьдчилан мэдэгдэж байна. Уг хүчтэй хар салхи нь 155 милийн хурдтай эхлээд газардахдаа хурдаа алдахгүй гэж Даваа гаригт мэдэгджээ. Хотуудаар орж байгаа хүчтэй бороог хуримтлуулан үерийн аюул учруулж магадгүй гэнэ. Флоренсоор дуусахгүй өөр төрлийн хүчтэй хар салхи Хавайг чиглэн ирж байгааг сансараас авсан зургаас харж болно. Маргааш Номхон далайн орчимыг дайрна гэж таамаглаж байна.

Эх сурвалж: Businesinsider