АНУ БНХАУ болон ОХУ-тай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр хаалттай уулзаж, БНАСАУ-ын эсрэг хориг тавих эсэхийг хэлэлцэж байна. Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд Америк өнгөрсөн лхагва гарагт тогтоолын төсөл дамжуулан өгчээ.

Хойд Солонгос улс энэ сарын 3-нд цөмийн пуужингийн зургаа дахь туршилт хийсэн учраас газрын тосны импортыг хориглох тэргүүтэй хоригуудыг төсөлд багтаажээ. Цөмийн пуужин Япон улсын Хоккайдо аралтай ойр унасан тул төслийг дэмжиж буйгаа Япон мэдэгдсэн байна. Хойд Солонгос хариуд нь “Манай улсын цөмийн зэвсгийн хөгжилд саад хийх гэсэн Вашингтоны “гэмт хэргийг” Токио дэмжихээ болих хэрэгтэй” хэмээсэн юм.

Төслийг “цэнхэр” ангилалд багтаавал 24 цагийн дотор санал хураалтад оруулж болдог аж. Ажиглагчид даваа гараг буюу 18-нд санал хураана хэмээн таамаглаж буй. Харин Хятад, Орос асуудлыг хүчээр шийдвэл бүр ч дордоно гэсэн байр суурьтай байгаа.

Даваа гарагт санал хураалт болох эсэх нь Хятадаас шалтгаална гэж НҮБ-ын дипломат эх сурвалжууд хэлэв. Учир нь тус улс Хойд Солонгостой хиллэдэг, мөн худалдааны хамгийн том түнш нь билээ.

Пхеньянаас өнөөдөр мэдэгдэл хийж “АНУ хууль бус, хориотой хоригийг батлуулбал төлөөсийг нь заавал төлүүлнэ” хэмээжээ.

Шинзо Абэ, Владимир Путин санал нэгдлээ

Трамп:АНУ-ын арми Хойд Солонгост “гунигт өдөр” бэлдсэн

Хойд Солонгос Япон, АНУ-г сүрдүүлжээ

Антонио Гуттериш: Хойд Солонгосоос л эмээх хэрэгтэй

Хойд Солонгос АНУ-д “бэлгийн багц” барина гэв