Аман хуураа амандаа гацаасан охин эмнэлэгт ханджээ

Э.Мөнхтуяа
02 сарын 14, 2020

Канадын Онтарио хотын ахлах сургуулийн нэгэн сурагч аман хуур хөгжмийг амандаа бүхлээр нь оруулснаас болж гацсан аж.

Молли охин бяцхан үеэлээ зугаацуулахын тулд хөгжмийн зэмсгийг амандаа хийн бичлэг хийж байжээ. Гэтэл хөгжмийн зэмсэг аманд нь гацаж эмнэлэгт хандахад хүрчээ.

Сонирхолтой байдал хэдийгээр муугаар эргэсэн ч өсвөр насны охин Молли "Тик Ток"-д “I just did a bad thing” буюу “Би муу зүйл хийсэн” нэртэй дуутай хослуулан нөхцөлд байдлынхаа талаар бичлэг хийн оруулсаар байсан юм.


Тэрээр энэ тухайгаа “Агаар амьсгалах бүрт хөгжмийн зэмсэг дуугарч, 30 минутын дараанаас өвдөж эхэлсэн. Дараа нь амаа ч мэдрэхээ больсон” хэмээн охин хэлжээ. Тэрээр шүдний эмчид хандаж тусгай багажийн тусламжтайгаар амыг нь ангайлгаж, хөгжмийг авсан байна. Түүний хийсэн бичлэгийг 7.1 сая гаруй удаа үзсэн ба 19,400 сэтгэгдэл хүлээн авчээ.

Холбоотой сэдвүүд

гэмтэл хөгжим

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.