Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах төлөвлөгөөг ахмадуудтай хамтран хэлэлцлээ

Б.Номин
10 сарын 22, 2025

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар 2025 оны есдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой дэд ажлын хэсэг 2025 оны аравдугаар сарын 15-ны өдөр 13:30 цагт "Үндсэн хууль" танхимд анхны уулзалтаа зохион байгууллаа.
ЗурагТайлбар





Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ахмадын холбоод, тэдгээрийн салбар хороод болон улс төрийн намуудын дэргэдэх ахмадын холбоодын төлөөлөл оролцож, ахмад настны нийгэм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, холбогдох хуулийн хэрэгжилтэд судалгаа, дүгнэлт хийх тухай ажлын хэсгийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг хэлэлцэв гэж Улсын Их Хурлын Хэвлэлийн мэдээллийн газраас мэдээллээ. 


Холбоотой сэдвүүд

уих ахмадууд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.