Аймшигт гэмт хэрэгтэн ямарч нүүрний хувирал гаргасангүй

Колорадо-гийн тосны ажилтан өөрийн давхар биетэй эхнэр болон бага насны хоёр охиноо бүрэлгэсэн хэрэгт буруутгагдан Мягмар гаригт шүүхэд түүний ялыг шүүгч уншиж байхад гэмт хэрэгтэн ямар ч нүүрний хувьралгүй зогсож байсан бол хохирогчийн аав мэгшин уйлж байжээ. 

33 настай Крис Ваттс, хуралдаан дээр бараг яриагүй бөгөөд албан ёсоор түүнд тулгасан ялыг давж заалдах хүсэлтээ гаргаагүй байна.Тэрээр эхнэрийнхээ амийг бүрэлгэсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2 охиныхоо үхэлд эхнэрээ буруутгасан гэнэ. Учир нь эхнэрээсээ салах хүсэлтээ хэлсэний дараа хосууд маргалдаж эхнэр нь уурлан хоёр охиноо боомилсон гэжээ.

reuters

Тус хэрэг өнгөрсөн долоо хоногт Фредрикийн ойролцоох оршин суугчид Ваттын эхнэр Шаннан болон 3,4 настай охидууд алга болсоныг мэдэгдсэнээр хуучны уул уурхайн хотод эрэн сурвалжилах ажиллагаа эхэлсэн байна. Деневерийн телевизийн ярилцлагаар гэрийнхэнийгээ олоход туслахыг 8 сарын 14-нд тэрээр хүсчээ. Цагдаагийнхан дараагийн өдөр түүнийг баривчилсан ба хэд хэдэн хэрэгт буруутгасан юм.Шаннаны цогцосыг гүехэн булсан байсан бол охидын цогцос тосны танкан дотроос олджээ. Ваттсыг насан туршид нь хорих ял оноосон бөгөөд хэрвээ аллагыг үйлдсэн гэх нотолгоог олвол түүнийг цаазаар авах юм байна. 


Эх сурвалж: www.reuters.com

Холбоотой сэдвүүд

usa гэмт хэрэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.