Манай сайт “Миний 17” буюу тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжсэн контентуудыг цувралаар бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаа Монгол базальт гүйцэтгэх захирал А.Энхгэрэлийг зочноор урьж ярилцсан юм.

Монгол базальт компани байгалийн ганц чулуунаас олон төрлийн дэвшилтэд шийдлүүдийг гарган эх дэлхийдээ ээлтэй үйлдвэрлэлийг эрхэлж буй. Энэ удаа бид байшингийнхаа дулаалгыг хэрхэн зөв сонгох талаар ярилцлаа.


Байшингаа зөв дулаалах нь амьдралын чанарыг дээшлүүлдэг

Бид амьдралынхаа 90 хувиас ч илүү цаг хугацаа барилга дотор өнгөрүүлдэг. Тиймээс ч ихэнх цаг хугацаагаа зарцуулж байгаа барилга, байшинг барьсан материал бидний биед ямар нэгэн нөлөөгүй, байгалийн гаралтай материалаар хийгдсэн эсэхэд ихээхэн анхаарах ёстой. 

Хөгжингүй орнуудад стандартаараа нарийн зааж тогтоогоод өгчихсөн байдаг. Энэ нь тухайн барилгын хүлээн авахад шалгах хамгийн энгийн зүйл юм. Манай улсын хувьд асуудал маш чухал ч төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаад харамсдаг.

Тийм ч учраас бид инноваци шингэсэн үйлдвэрлэл технологиороо хүний амьдрах орчныг эрүүл тав тухтай, байгаль дэлхийд ээлтэй шийдлийг санал болгож ирсэн.

Дулаан тусгаарлагчаа анхнаасаа зөв сонгож, хэрэглэх нь барилгад дахин засвар, өргөтгөл хийх, галлаж дулаалах зэрэг цаашид гарч болох өртөг, зардлыг ихээхэн хэмнэдэг.

Бид бизнесийнхээ чиглэлээр олон хүнтэй уулздаг. Нэгэн гэр бүлийн түүхийг хуваалцъя л даа. 

Өмнө эхнэр, нөхөр хоёр үүрээр ээлжлэн босч галаа түлдэг байсан юм билээ. Өдрийн цагаар хэн нэгэн нь заавал буцаж ирж галлах ажилтай. Ид өвлийн хүйтэнд байшиндаа маш их даардаг, өдөртөө 4-6 удаа галлаж байж л хүүхдүүдээ дааруулчихгүй өвөлжинө. Энэ шалтгаанаас болоод эхнэр нь ажлаасаа гарсан байв. Ердөө байшингийн дулаалгын асуудлыг шийдэж чадаагүйгээс шүү дээ. Харин манай базальт чулуун хөвөнгөөр байшингаа дахин дулаалаад 24 цагт ганцхан удаа галладаг болж, эхнэр нь ч ажилдаа буцаж орсон тухайгаа ярьж байсан. Үүнийгээ дагаад өрхийн орлого нэмэгдэж түлээ, нүүрсний мөнгө гээд олон зардал буурсан талаар тэр гэр бүлийн хуваалцаж байсан юм. Энэ бол дулаалгын материалыг зөв сонгох нь айл өрхийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг гэдгийг нэг тод жишээ юм.

Бичлэг үзэх: 

Яагаад чулуун хөвөн гэж…?

Манай улсад импортоор маш олон төрлийн дулаалгын материал, дулаан тусгаарлагч орж ирдэг. Монголчуудын мэдэхээр шилэн хөвөн шүү дээ. 

Зарим хүмүүс чулуун хөвөн гэж юу юм бэ гэж асуудаг. Чулуун хөвөн дулаан тусгаарлагчийг байгальд элбэг тохиолддог галт уулын гаралтай базальт чулууг хайлуулж хийдэг. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн учраас олон давуу талтай.

  1. Аливаа барилга байгууламжид гал гарсан тохиолдолд 900 градус хүртэл халдаг байна. Харин базальт чулуун хөвөн хамгийн багадаа 1200 градуст хүртэл анхны шинж чанараа хадгалдаг тул зарим улс оронд гал зогсоогчоор хэрэглэдэг.  Галд тэсвэртэй базальт чулуун хөвөн дулаалгыг эд хөрөнгөө хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй шийдэл гэж хэлж болно. Манай чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал нь олон улсын галын А1 зэрэглэлийн стандартад Монгол Улсаас цор ганц нийцдэг тусгай бүтээгдэхүүн. 

  2. Та барилгынхаа дотоод агаараар амьсгалдаг. Өөрөөр хэлбэл таны амьдардаг орон сууц ямар материал, дулаан тусгаарлагч хэрэглэснийг уушги байнга шалгаж байдаг гэсэн үг. Байгалийн бус гаралтай материал шатахдаа хорт бодис ялгаруулдаг. Уур ус нэвтрүүлэх чадвар маш муу тул мөөгөнцөр үүсгэж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Харин базальт чулуу нь байгалийн гаралтай материал учраас амьсгалдаг учраас хөгц мөөгөнцөр үүсгэдэггүй.

  3. Чулуун хөвөн ашигласан барилгын материал, үе давхрагууд зэвэрч, исэлддэггүй. Анх баригдсан шинж чанараа удаан хадгалдаг. Энэ хэрээрээ элэгдэл үүсдэггүй тул олон дахин засварлаж, солих зэрэг зардал гаргах ямар ч шаардлагагүй. 

  4. Эх дэлхийдээ ээлтэй. Базалт чулууг галт уулын хайлшнаас гаргаж авсан учраас дэлхийн шавхагдашгүй нөөц гэж үздэг. 

  5. Бат бөх шинж чанартай. Газар хөдлөлт, чичиргээ гээд байгалийн хүчин зүйл болон тухайн барилгыг өргөтгөх зэрэг  гаднын хүчин зүйлүүдэд анхны бат бөх шинж чанараа даах чадвартай материал маш ховор байдаг. Базальт чулуу нь анхны шинж чанараа алддаггүй тул олон улсад хамгийн шилдэг барилгын материал гэж үзэж байна. 

  6. Инноваци шингэсэн бүтээгдэхүүн. Дулаан тусгаарлагч гаргаж авах технологи нь нарийн инновац шингэсэн технологи. Тиймдээ ч дэлхий дээр 10 хуруу дарам улс орнууд энэ технологийг эзэмшдэг. Олон улс орнууд бүгд эзэмшиж  чадахгүй байгаа энэ үйлдвэрлэл технологийг манайх үйлдвэрлээд эзэмшээд явж байна гэдэг бол монгол хүний хувь маш бахархууштай. 

  7. Хог хаягдалгүй. Манай үйлдвэрлэлийн үе шатаас ямар хог хаягдал гардаггүй. Зуухнаас гарсан хавтанг  60х100 см харьцаатай хэрчиж тайрахад илүү гарсан ирмэгүүдээ эргүүлж бутлаад дараагийн хавтандаа шингээдэг.