Олимпын наадамд оролцогчид Японы ор дэр үйлдвэрлэдэг Айрвэйв компанийн дахин боловсруулсан картон ор, өөрийн таалалд нийцүүлэн солих боломжтой матрасс дээр унтах ажээ. 


Тус компанийн зүгээс Олимпын наадамд зориулж нийт 18 мянган ор, матрасс үйлдвэрлэсэн бөгөөд тэдгээрийн 8 мянга нь Паралимпэд дахин ашиглагдах гэнэ. 

Ор нь бүхэлдээ дахин боловсруулагдсан картонаар хийгдсэн бол матрасс нь полиэтилен файбер материалаар хийгдсэн тул хэдэн ч удаа дахин боловсруулж болох юм.

2020 оны Олимпын их наадам нь хүрээлэн буй орчинд ээлтэй байх төлөвлөгөөтэй ба наадам зохион байгуулагчдын зүгээс хүрээлэн буй орчинд хамгийн ээлтэй өдөрлөг, шоукэйсүүдийг зохион байгуулж, Олимпын наадам өндөрлөсөн ч цуу алдрыг нь хүмүүс санаж байхыг хүсжээ. 

Орнууд нь угсрахад маш хялбар, хөнгөн, нэг цэгээс нөгөө рүү зөөвөрлөхөд ч цаг аваад байхааргүй, үр ашигтайгаар зохион бүтээгдсэн учир нь үйлдвэрлэгч компанийн зүгээс Олимпын наадмын төлөвлөгөөтэй бүрэн нийцсэн гэдгийг хэлсэн байна. 

Орон дээр тавих матрассыг ч тус компани үйлдвэрлэж байгаа юм. Тамирчдын биеийн онцлогийг бодолцон маш өргөн сонголттойгоор матрассыг үйлдвэрлэсэн ба матрассын уут дотор гурван тусдаа матрасс байх бөгөөд тус тусдаа нягт нь өөр гэнэ. Матрассууд нэг нь толгой мөрийг дэмжих бол нөгөө хоёр нь бэлхүүс, хөлийг дэмжих зориулалттай бүтээгдсэн тул тамирчин өөрийн таалалд нийцүүлэн матрассын байрлалыг дөрвөн янзаар солин хэрэглэх боломжтой аж. 

Түүнчлэн Олимпын хотхонд матрасс тааруулах төв ч байх учир тамирчид өөрсдийн биеийн онцлогт таарсан матрассыг тэндээс сонгож ч болох гэнэ. Мөн гар утасны аппликейшн хүртэл зохион бүтээсэн нь тамирчин өөрийн биеийн зургийг оруулахад матрассаа хэрхэн байрлуулбал өөрт нь илүү тухтай болохыг тооцоолж өгөх юм.


Эх сурвалж: Dezeen