ТикТок платформ дээр @oreo_mlkshake гэх нэртэй хэрэглэгч өөрийн амьдралын түүхийг дэлгэжээ. Тэрээр 13 насандаа харааны шил зүүхээ больсон бөгөөд учир шалтгаан нь ахлах сургуулийн хөвгүүд түүнийг насанд хүрэгчдийн энтертайнмент салбарын од Миа Халифатай жишдэг байжээ. 

@oreo_mlkshake

13 #foryou #MyColoredHair #JuntosImparables #FordMaverick #youwereonly17

♬ c i g a r e t t e d a y d r e a m s - ᴀᴜᴅɪᴏs ☠︎︎

Энэ тухайгаа тэрээр ТикТок дээр бичлэг болгон оруулсан нь даруй 5 сая удаагийн үзэлттэй болсон ба Миа Халифа ч бичлэгийг нь үзсэн байна. 

Тэр түүний бичлэг дээр дуэт хийн "Намайг үнэхээр уучлаарай. Би ийм л шалтгаанаас болоод шилээ зүүхээ больсон" хэмээн гарчиглаж, нийтэлсэн аж. 

@miakhalifa

#duet with @oreo_mlkshake I’m so sorry. I don’t wear them anymore for this reason.

♬ c i g a r e t t e d a y d r e a m s - ᴀᴜᴅɪᴏs ☠︎︎

Тус салбарт ажиллаж байх хугацаанд өргөн хар хүрээтэй харааны шил түүнийг илтгэх нэг хэв маяг байсан юм. 2020 онд тэр өөрийн шилийг хандив цуглуулах худалдаанд оролцуулж, 100 мянган ам.доллароор худалдсан билээ.

Харин үзэгч олон, ТикТок хэрэглэгчид хоёр эмэгтэйг хоёуланг нь буруутгахыг хүсээгүй бөгөөд эрчүүдийг "Зүгээр л наргиа байсан шүү дээ" гэдэг үгээр далдлан эмэгтэйчүүдээр хэрхэн бэлгийн дур хүслээ хангадаг болохыг зэвүүцэн жигшжээ.


Эх сурвалж: Daily Dot